Thursday, May 15, 2014

Автомашины зээл тооцоологч

http://www.mongo.mn/calculator/show/id/1

Зээлийн хүүг бодох энгийн аргачлал

Зээлийн хүүг бодох энгийн аргачлал

2014 / 04 / 17
Хүү тооцох аргачлалыг энгийнээр тайлбарлавал
Хүү бодох аргачлалыг энгийнээр тайлбарлахын тулд зээлийн дүн, хүүгийн төлбөр, үндсэн дүн, зарласан хүү, ашигласан хоног зэргийг ойлгох зайлшгүй шаардлага гарч ирнэ, тиймээс эдгээрийг нэн тэргүүнд тайлбарлая.

Monday, May 12, 2014


              Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга, түүнд тавих  шаардлага
 
Нэг. Оршил
 
            Хайгуулын ажил гүйцэтгэх геологийн болон эдийн засгийн үндэслэл, хайгуулын ажлын үед гүйцэтгэсэн ажлын төрөл хэмжээ, ажил эрхлэн гүйцэтгэгчдийн бүрэлдэхүүн, өөрийн хүчээр болон гэрээгээр хийлгэсэн ажил зэргийг хайгуулын ажлын төлөвлөгөө, жил бүрийн ажлын үр дүнгийн тайлангуудыг үндэслэн бичнэ.

Оюутолгой 108 сая долларын орлого олжээ


654807 1133 x678
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ. 
Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ. 

Ниссаны машин угаах шаардлагагүй болно


Fcc2c2 nissan invents self cleaning car with paint that repels dirt video 80416 2 x678
Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компаний Европ дахь салбар нэгэн туршилт хийж байна.
Шавар шавхай өөртөө наалдуулдаггүй тусгай будгаар машиныг будаж туршиж байгаа юм.
Ингэснээр ирээдүйн машинууд бохирдохоо болих гэнэ. Гадарга руу үсэрсэн шавар шавхай огт тогтохгүй.
Будгийг Ultra Tech International компаниас нийлүүлжээ. Харин ийм будгийг хэзээ машины стандарт болгох нь тодорхойгүй байна.
Доорх хөдөлгөөнт дүрсэн дээр энгийн будагтай, тусгай будагтай хоёр гадарга дээр шавхай хэрхэн үйлчилж байгааг харьцуулан харуулжээ.

Monday, May 5, 2014

Манай өрөмдлөгийнхөн 
Эх орны өрөмдлөгийн албаны түүх, хөгжилт, өнөөгийн түвшин хөгжлийн хэтийн төлвийн талаар тусгав. Манай орны өрөмдлөгийн  алдартнуудын товч намтар, хөдөлмөр бүтээлийн талаар товч бичив.
Эх орондоо өрөмдлөгийн  инженер-техникийн мэргэжилтнүүд бэлтгэдэг ШУТИС-ийн өрмийн салбарын танилцуулга, багшлах болсон, материаллаг бааз, судалгааны ажил, хэвлүүлж туурвисан зохиол бүтээлийн талаар тусгаж бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн жагсаалтыг хавсаргав.
Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны танилцуулга, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар болон өрөмдлөгийн чиглэлээр ажиллаж байгаа пүүс компаниудын талаар материалыг оруулав.

Sunday, May 4, 2014

ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ МОНГОЛ ТӨРИЙН УХААН АЛГА БАЙНА (ахмад судлаачийн учирлал)

Avirmed-pic1
С.АВИРМЭД МУИС-ийн багш, доктор, дэд профессор
Сүүлийн үед манай эдийн засагт “аймаар”, гайхмаар мэдээлэл цацагдаж байна. Улсын төсвийн эхний улирлын орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан бололтой. Гадаад өр 19,2 тэрбум долларт хүрснээс төрийн өр 5,6 тэрбум, хувийн хэвшлийнхний өр 13,6 тэрбум болсон гэнэ. Хувийн хэвшлийнхэн ч юу байхав дээ, хэдэн олигарх нөгөө хэдэн ордыг маань барьцаалаад, ийм их өр тавьчихсан юм биш биз гэх хар бууна. Долларын ханш эрс өсөв. Дотоодын компаниуд хаалгаа барихад хүрэв. Нөгөө амны уншлага болсон Оюутолгой, Тавантолгой бөөн өр үүсгэв. Энэ хямрал мөн үү. Эрх баригчид үүнийг янз янзаар тайлбарлаж байна. Зарим нь бүр хямраагүй гэнэ. Эдийн засаг хүнд байдалд орсон нь бодит үнэн боллоо.

Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн судалгаа, харьцуулалт

Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн судалгаа, харьцуулалт

Манай оронд 1990-ээд оны эхнээс 2000 он гартал өрөмдлөгийн ажил зогсонги байдалд орж, үйлдвэрлэлийн бааз боловсон хүчин нь тарж бутарч зөвхөн худаг усны болон алтны шороон ордын хайгуулын цохилтот болон гадаадын хөрөнгө оруулалтаар газрын тосонд өрөмдлөг бага хэмжээгээр хийгдэж байв. 2000 оноос хойш өрөмдлөгийн ажил аажмаар өсөж, 2005, 2006 оноос зах зээлийн зохих өрсөлдөөн үүсэхээр болов.

Thursday, May 1, 2014

Алт олборлогч 70 орноос Монгол 17 дугаарт жагсдаг

Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс алтыг эд баялаг, эрх мэдлийн гол хэмжүүр болгосоор ирсэн түүхтэй. Цаг цагийн хүчирхэг гүрнүүд, үүний дотор Монголын эзэнт улс чухам алтаар сан хөмрөгөө зузаатган худалдаа арилжааг ч энэ үнэт металлаар гүйцэтгэдэг байсан билээ. Орчин үед төлбөр тооцоог хөрвөх чадвар сайтай ам.доллар зэрэг валютаар хийдэг болсон ч алт дэлхийн бүх орны эдийн засагт онцгой байр суурь эзэлсээр байгаа юм. Аль ч улсын Төв банк валютаас гадна алтны нөөцтэй байдаг.

Сибир дэхь алтны уурхайгаас МОНГОЛ БААТАР олдлоо

Хэвлэх хувилбар
Сибирт үйл ажиллагаагаа явуулдаг алт олборлогч хувийн компанийн ажилчид саяхан нэгэн булш олсон нь XIII зууны үеийн монгол баатрынх болох нь батлагдаад байна.
Тэр үеийн монголчуудын хэрэглэж байсан эмээлийн дөрөө, сумны найман талт төмөр зэвтэй хамт оршуулсан байгаа нь энэ хүн монгол цэргийн дайчин байсныг давхар баталсан аж.
Уг олдворыг олсон компани нь өөрийн өмч хэмээн зарлаад байгаа гэнэ.

Иран нефтын том орд илрүүлжээ

Иранд 1,8 триллион ам.долларын үнэ бүхий нефтийн нөөц илрүүлсэн тухай Мехр агентлаг Ираны нефтийн дэд сайд Ахмад Галебанийн мэдээллээс иш татан уламжилжээ. 1.8 тршшион гэдэг нь Ираны сүүлийн 100 гаруй жилд гадаадад нефть нийлүүлж олсон орлоготой тэнцэж байгаа гээд бодохоор шинэ ордын талаарх төсөөлөл илүү тодорхой болох байх

Япончууд ховор металлын орд илрүүлжээ

Японы судлаачид Номхон далайн ёроолоос Хятадынхаас 30 дахин өндөр агууламжтай ховор металлын орд илрүүлснийг "Ройтерс" мэдээллээ. Далайн ёроолд 5800 метрийн гүнээс олдсон энэхүү нөөцөд өндөр агууламж бүхий ашигт малтмалууд олдоод байна. Үүнд өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглах эрдсүүд багтаж байгаа юм.

“NEWERA RESOURCES” ШИНЭ ТАЛБАЙД ӨРӨМДЛӨГ ХИЙНЭ

Хэвлэх хувилбар
Баруун Австралийн "Newera Resour­ces" компани "Шанаган" төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ талбайд өрөмдлөг хийхээр зэхсэн тухай "Proactive Investors" мэдээллээ. Өмнөх өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд газрын гадаргаас төдийлэн гүн биш газарт өндөр илчлэгтэй хар нүүрсний орд бий нь батлагдсан аж. Түүнчлэн "Newera Resources" компанийн хайгуул хийх зөвшөөрөлтэй талбайн ойролцоо коксжих нүүрсний нөөц илэрсэн тухай мэдээлэл бий. Тиймээс шинэ талбайн өрөмдлөгийн дүнд нэлээд олз илрүүлнэ хэмээн тус компанийнхан найдаж буй бололтой. "Шанаган" төслөөс "Newera Resourc­es" 66-111 сая тонн нүүрсний нөөц илрүүлэх зорилготой аж. Гурав дахь удаагийн энэхүү өрөмдлөгийн явцад зургаан газарт 600 метр гүн өрөмдөх гэнэ. Дараа нь тэд JORC стандартаар нөөцийг нь үнэлэх юм байна.

Уул уурхай дахь усны хэрэглээ ба үнэ цэнэ

УУЛ УУРХАЙ ДАХЬ УСНЫ ХЭРЭГЛЭЭ БА ҮНЭ ЦЭНЭ

Усны хэрэглээний 20  гаруй хувийг дангаараа эзэлдэг олборлох үйлдвэрлэл жилд 65.9 сая шоо метр ус хэрэглэдэг. Үүнийхээтөлбөрт тухайнүед мөрдөгдөж байсан тарифаар нэг шоо метрт 150 төгрөг буюу есөн тэрбум гаруй төгрөг төлсөн гэдэг. Харамсалтай нь хэрэглэсэн усыг ягштал хянах боломж манай төрийн болон төрийн бус байгууллагуудад байдаггүйгээс төлбөрөө хэд дахин бага төлдөг нь нууц биш. Дорнод аймгийн малчин өвгөн нэр бүхий компаниуд тоолууртай худагнаасаа биш хажууд нь гаргасан "хулгайн худаг"-ны усаар өдөр тутмын олборлолтынхоо хэрэгцээг хангадаг хэмээн ярьж байсан. Иймэрхүү хулгайг захын малчин хэлнэ. Өнгөрсөн жил хүртэл уул уурхайн компаниуд нэг литр усны төлбөртөө 15-хан мөнгө төлдөг байсан. Гэтэл үүнийгээ дахин хэмнэхийн тулд хулгайн замаар усны үнэ цэнийг ийнхүү бууруулдаг байв. Харин одоо Усны тухай хууль шинэчлэгдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар уул уурхайн үйлдвэрлалд ашигласан усны шоо метр тутам экологи, эдийн засгийн үнэлгээг хувиар тооцож төлбөр төлөхөөр боллоо. Үүгээр гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 15-70 хүртэлх хувийн төлбөр төлөх юм. Хууль өнгөрсөн жилийн зунаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тайлан нь гараагүй байна.Дэлхийн мэдээгээр усны үнэ өнгөрсөн таван жилийн дотор АНУ-д 27, Австралнд 45, Өмнөд Африкт 50 хувиар нэмэгдсэн бол Канадад 58 хувиар өсчээ. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж өртөг БНХАУ-д 48 цент, АНУ-д 66 цент, Дани. Германд 2.25 ам.долларын үнэтэн байна. Харин манайхтай хөгжлийн түвшингээрээ ойролцооКазахстанднэг шоо метр усыг 320 төгрөгөөр үнэлжээ.
Манай орны хувьд гадаргын болон газрын доорх усаа өнөөдөр төрийн тодорхой бодлогогүйгээр уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг. Энэ нь Монгол Улсыг усны нөөцөөрөө ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт жагсахад хүргээд байна. Ганц компанийн жишээгээр уул уурхайнхан ямар хэмжээний ус хэрэглэдгийг хүргэе. "Петрочайна Дачин Тамсаг", "Доншен" компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тэд 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр ус, 2000-3000 метр өрөмдөхөд 1000 шоо метр ус хэрэглэдэг. Харин нэг тонннефтийг усаар түрж гаргахад нэгшоо метр ус зарцуулдаг тооцоо бий. Нэг шоо метр ус зарцуулан 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлынх нь 0.015 хувийг эзэлдэг аж. Нефть өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл үүнтэй адил үнэ цэнэтэйд тооцогддог ус ганц баррель нефтийн үнээр үнэлэгдэж чаддаг уу. "Оюутолгой" төслийн их бүтээн байгуулалт уснаас болж зогсох уу гэдэг асуултыг мэргэжилтнүүд эрх баригчдаас асууж байна. Гадаргын усыг татаж хэрэгцээгээ хангах, гүний усыг хэрэглэх гэсэн хоёр хувилбар яригддаг. Гэвч аль аль нь өмнийн говийн экологийн онцгой тогтцод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн эко эрдэмтэд болгоомжилсоор буй. Тиймээс уул уурхай дахь усны хэрэглээг хэрхэн зохицуулах, стратегийн эрдэс болох усыг ашигт малтмалын баялгийн олборлолтоос хэрхэн хамгаалах асуудал төр, засгийн анхааралд улам лав оршсоор байхбиз ээ.
Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, мэргэжилтний ур чадварыг олон улсын түвшинд гаргах зорилгоор “Монгол ур чадвар-2014” -Цахилгааны мэргэжлийн тэмцээн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж дээр 2014 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 23 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд оролцлоо.

МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУД: Хаана байрладаг, хэзээ нээгдсэн, хэчнээн нөөцтэй вэ?


   Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн Монгол орон хөрсөн доороо эрдэнээр баян. Ихийн их энэ баялгийн нэлээд хэсгийг улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоожээ. Аль социализмын үед. Хэмжээ дамжааг нь тогтоогоод, авч ашиглахад бэлэн болгосон энэ их баялаг харин өнөөдөр хэнийх вэ гэдэг нь бүрэн тодорхойгүй. 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулинд энэ асуудлыг зохицуулсан гурван төрлийн заалт бий. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын тухайд дахин хайгуулын лиценз олгохгүй”, “Хайгуулын Х лиценз олгогдсон байх юм бол А буюу ашиглах лиценз олгохдоо уралдаант шалгаруулалтын аргаар шийдвэрлэнэ”, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ” гэж. “Хайгуулыг нь хийчихсэн газарт дахин лиценз олгосон байна” гэсэн өгүүлбэрийг өнөөдөр сонины хуудаснаас өдөр бүр харж болно. Уралдаант шалгаруулалт болоод тэр овогтой тэр тэндэхийн ордын лицензийг авлаа гэсэн мэдээ Орост гэхээс биш Монголд ер нь дуулдаж байгаагүй. Төр хувь эзэмшиж байгаа орд Монголд бий гээд тоолбол гарын арван хуруунаас илүү гарах уу? Хууль нь тийм, гууль нь ийм ажээ. Бид улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордуудын албан ёсны жагсаалтыг өнөөдрөөс эхлэн та бүхэнд толилуулж байна. Энэ удаа алтны ордуудыг жагсаав. Цаашид нүүрс, зэс, төмөр, мөнгө, уран, цайр гэхчлэн бүхий л төрлөөрөө үргэлжилнэ. Нэр ус, хэмжээ дамжаа, он сар, зарцуулсан хөрөнгө, протокол тогтоолтойгоо. Баян Монголын хөрсөн доор хаана юу байгааг дэлгэлээ, харин аль нь хэний хармаанд байгааг, үзсэн харсан, дуулсан мэдсэн нь бичнэ, илчилнэ биз ээ.
Төв аймагт алтны өндөр агууламжтай орд нээжээ

Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газар алтны хайгуул, шинжилгээ хийж буй “Алтан Рио Минералс” TSX.V: AMO компани  эхний өрөмдлөгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулжээ. Хавчуу ордын лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” хуучин “Бороо”-гийн алтны орд байсан газраас холгүй эхний өрөмдлөгийг явуулж, алтны өндөр агууламжтай болохыг (нэг метрт 11.49 гр/тн)  тогтоосон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Эван Жонес хөрөнгө оруулагчдад зориулсан мэдэгдэлдээ “Бороогийн ордтой  геологийн бүтцээр адилхан газраас бид асар олон тонн алт гаргаж авч болохуйц алтны судал нээсэн. Манай шинжээчдийн багийнхан “Сентерра Гоулд” олборлолт явуулж байсан “Бороо”-гийн алтны ордоос ердөө 10 км-ийн зайтай Хавчуу алтны ордод хайгуул шинжилгээг амжилттай явууллаа" гэжээ.

Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа “Алтан Рио” олборлолт явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний лаборатори  “Stewart Group” болон “Actlabs Asia” шинжилж, алтны агууламж өндөр буйг тогтоожээ. “Алтан Рио” мөн олборлолтын бэлтгэл, тээвэрлэлт болон сорьцыг шинжлэх, чанарын баталгаа гаргах хөтөлбөр гаргажээ. 2007 онд Канадын Ванкувер хотод байгуулагдсан “Алтан Рио” компани Монголд Ховд аймгийн Чандмань–Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж голын орчим болон Хавчуугийн ордын 153,310  га талбайд хайгуул, олборлолт явуулах лиценз эзэмшдэг байна. 

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ/ Mineral resources and reserves classification of Mongolia


Эрдэс баялаг эрчим хүчний сайдын
2012 оны 01 сарын 19 өдрийн 022 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН
ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ

Нэг.Ерөнхий зүйл

1.1         Энэхүү ангилал нь Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын (цаашид “ашигт малтмал” гэнэ) ордын нөөц, эрдсийнбаялгийг судлагдсан байдал болон эдийн засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох,
эрдсийн баялагт  үнэлгээ өгөх, ордын нөөц, эрдсийн баялгийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичиг болно.

Monday, April 21, 2014

ЦАМХГИЙН ЦАГААН САЛХИ

(Тууж)

Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа  ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг. Хялганын саадаг хөндөх салхи савиргүй дулаахан өдөр ч гэсэн тэр цамхгуудын оройд жавар, салхи орогнон сэрүү татаж байдгийг түүний дээр гарч үзээгүй хүн яахан мэдэхсэн билээ. Эргэн очихгүйгээр үхэж болохгүй газар шороо гэж хүнд байдагсан бол Халтархүүгийн хувьд тэр газар нь мөнөөхөн Цагаан элсний хөндий мөнөөсөө мөн билээ.

Sunday, April 20, 2014

ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРЭМ
 
I. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
Үндсэн нөхцөл   
 
1. Тэсэлгээний ажил эрхлэх, тэсрэх материал үйлдвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэлгээний ажил хийх паспорттай, тэсрэх материалыг хадгалах агуулах, зөөвөрлөх тусгай тээврийн хэрэгсэл, тэсэлгээний ажлыг удирдах, гүйцэтгэх эрх бүхий алба /ажилтан/-тай байна.
 
2. Тэсэлгээний ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь тэсрэх материалыг хадгалах, тээвэрлэх, тэсэлгээний ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх алба /ажилтан/-ны үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
 
3. Үйлдвэрлэлийн аюултай объект ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага нь осол гарсан тохиолдолд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг хариуцна.
 

М.Наранбат: Өрөмдлөгийн салбарын үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх цаг ирсэн


Монголын Өрөмдлөгийн Холбооны тэргүүн, доктор, дэд профессор М.Наранбаттай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. 


МАНАЙ ӨРӨМДЛӨГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ДЭЭР ГОЛДУУ ГАДНЫХАН АЖИЛЛАДАГ


Холбооныхоо үйл ажиллагааны талаар эхлээд уншигчдад мэдээлэл өгнө үү. Өрөмдлөгийн салбарыг хөгжүүлэх тал дээр танай холбоо хэр дорвитой ажлууд хийв? 


Манай холбоо 1996 онд “Өрөмдлөгийн технологи  үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аль болох мэргэжил нэгтнүүдээ хооронд нь холбож, өрөмдлөгийн шинжлэх ухааны онолын чиглэлийн суурь судалгааны ажлууд хийж гүйцэтгэх нь бидний эхний зорилго байсан.  Тэр үед өрөмдлөгийн салбарын хэмжээнд ердөө дөрөвхөн доктор байсан.

Өрмийн машин

Цооног ба шпур үүсгэх зорилгоор уулын чулуулагт өрөмдлөг хийдэг. 5 метр хүртэл гүний үед үүсэх 75мм хүртэлх диаметртэй цилиндрэн хөдийг шпур, 5 метрийн гүнтэй 75 мм-ээс их диаметртэй буюу 5 метрээс их гүнтэй дурын диаметртэй ийм хөндийг цооног гэж ойлгож болно. Ашигт малталтын олборлолтын буюу малталтын бэлтгэл ажлын үед тэсэлгээний бодисуудыг хийхийн тулд цооног ба шпуруудыг ашигладаг. Түүнээс гадна цооногуудыг агааржуулагчид, нүүрс, хүдэр ба модыг буулгахад, трубо хоолой ба кабелиудыг тавих, давхаргын хорт хийг гаргахад, ашигт малталтыг хайхад ашигладаг.                   Цооног ба шпур гаргах процесыг өрөмдлөг гэж нэрлэх ба харин энэ үед ашиглаж байгаа машинуудыг өрмийн машин гэнэ. Өрөмдлөгийн процессыг уулын чулуулгыг нураахад ба цооног шпураас өрөмдсөн жижиг хэсгийг зайлуулахын тулд явуулдаг. Цооног ба шпурын уулын чулуулгын эвдрэлийг өрөмдлөгийн багажийн механик үйлчлэлийн үед буюу физикийн аргуудаар хэрэгжүүлж болох юм. (Өндөр температуртай дэнгээр, өндөр даралтын шингэний урсгалаар, ультра авиагаар, тэсэлгээний бодисоор ба гэх мэт ). Механик эвдрэлийн үед механик хүчний үйлчлэлийн дор багаж нь чулуулагт нэвтрэх замаар зарим хэсгийн чулуулгыг тусгаарлах ба энэ үед эвдэрсэн чулуулгыг кристалл хэлбэр дүрс нь өөрчлөгдөхгүй. өрөмдлөгийн багажин дахь хавсаран үйлчлэх хүчний ачааллын шинж чанараараа механик өрөмдлөг нь дараах 4-н аргаар хэрэгжинэ.
  1. Эргэлтийн
  2. Цохилтын
  3. Эргэлтэт – цохилтын
  4. Цохилтот - эргэлтийн

Өрөмдлөгийн баримт бичгүүдийн хөтлөлт

Өрөмдлөгийн ажлын зорилго, техник технологи, менежмент, санхүү эдийн засгийн талаар хамгийн үнэт мэдээллийг агуулдаг өрөмдлөгийн анхан шатны бичиг баримтуудыг зөв заавар аргачлалын дагуу бодит үнэнээр хөтлөх нь маш чухал байдаг.
Эдгээр бичиг баримтуудад:
1.   Өрөмдлөгийн ажлын гэрээ
2.   Өрөмдлөгийн ажлын төсөл буюу геологи-техникийн наряд (ГТН)
3.   Өрмийн журнал буюу өдөр дутмын рапорт (dally report)
4.   Аюулгүй зааварчилгааны журнал
5.   Өрмийн тоног төхөөрөмжийн техникийн паспорт (хувийн хэрэг)
6.   Засвар үйлчилгээ, тосолгооны хуваарь зэрэг хамрагдана.

Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэгдэхь хэлбэр ... аймгийн ... сумын нутагт ... хайгуулын                                                                   өрөмдлөгийн ажил хийх гэрээ

Нэг. Ерөнхий зүйл
……………….. аймгийн ………….... сумын нутагт “…………..“ компаний хайгуулын ... тоот лиценз бүхий талбайд ....... хайгуулын өрөмдлөгийн ажил явуулахаар нэг талаас “...........” компани (цаашид захиалагч гэх)-г төлөөлж тус компаний ............, нөгөө талаас “............” компани (цаашид гүйцэтгэгчийг)-г төлөөлж тус компаний …........ бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Tuesday, April 15, 2014

Жоб дриллинг ХХК-ний товч танилцуулга

Жоб Дриллинг ХХК

Жоб Дриллинг ХХК нь  уул уурхайн салбарт өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлдэг ХБНГУ болон Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай  өрөмдлөгийн  компани юм. Манай компани нь Монгол эх орныхоо байгалийн баялаг, эрдэс түүхий эдийг нээн олборлоход идэвхийлэн оролцож, нийгмийн баялагийг арвижуулах, хүн ардынхаа амьдралыг дээшлүүлэх, улсынхаа хөгжил дэвшилд зохих ёсоор хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг. 

Дарханчууд “Эрүүл мэндийг дэмжигч" байгууллагаа тодруулжээ

IKON.MN
8b6012 0000dsc01425 x320
Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлд эрүүл мэндийн дэмжигч байгууллага болох хүсэлт, материалаа ирүүлсэн байгууллагуудыг шалгаруулж дууссан байна.

Monday, April 14, 2014

Mэргэжлийн боловсрол сургалтын тухай


МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,
СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.