Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэгдэхь хэлбэр ... аймгийн ... сумын нутагт ... хайгуулын өрөмдлөгийн ажил хийх гэрээ
Нэг. Ерөнхий зүйл
……………….. аймгийн ………….... сумын нутагт “…………..“ компаний хайгуулын ... тоот лиценз бүхий талбайд ....... хайгуулын өрөмдлөгийн ажил явуулахаар нэг талаас “...........” компани (цаашид захиалагч гэх)-г төлөөлж тус компаний ............, нөгөө талаас “............” компани (цаашид гүйцэтгэгчийг)-г төлөөлж тус компаний …........ бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Захилагчийн үүрэг хариуцлага, эдлэх эрх
1. Захиалагч нь өөрийн хайгуулын талбайд дараах нөхцөл, шаардагыг хангах … т/м өрөмдлөгийн ажлыг нэг метр өрөмдлөгийн өртгийг … ам доллар үнэлгээгээр өрөмдүүлж ажлын гүйцэтгэлийг үндэслэн саадгүй санхүүжүүлнэ.
Өрөмдлөгийн нөхцөл:
ü Цооногийн гүн … метрээс илүүгүй
ü Өрөмдлөгийн голч … метрээс илүүгүй
ü Гулууз дээжийн гарц … хувиас багагүй
ü Ажил гүйцэтгэх хугацаа … оны … сарын … өдрөөс эхлэн … хоног
2. Захиалагч гүйцэтгэгчийн ажлын тоо, чанар, технологийн гүйцэтгэлд хяналт тавина
3. Захиалагч өрөмдөх шугам, цэгийг цаг хугацаанд нь зааж, гүйцэтгэгчийн ажилд саад учруулахгүй байна.
4. Захиалагч нь судалгааны талбайд гүйцэтгэгчийн ажилд ус, түлш, хоол хүнсний зүйлийг гүйцэтгэгчийн зардлаар ханган нийлүүлэхэд орон нутгийн байгуулага хүмүүстэй харилцах замаар аль болохоор туслалцаа үзүүлж, харилцан туслалцаж, холбогдох зөвшөөрлийг авч өгнө.
5. Захиалагч нь гүйцэтгэгчид хээрийн анги зохион байгуулах, газар дээрээ төвхнөн ажиллахад зориулж нийт үнийн дүнгийн … хувь буюу … (үнийн дүнг бичгээр) ам долларыг гэрээ хийсэн өдрөөс тооцож … хоногийн дотор шилжүүлэх ба судалгааны талбайд өрөм очиж байралсан өдөр … хувь, ажил эхлээд … т/м өрөмдсөний дараа … хувийн санхүүжилтийг шилжүүлнэ.
6. Ажлын гүйцэтгэлийн төгсгөлийн актыг үндэслэн нийт санхүүжилтийн үлдэх … хувийг гүйцэтгэгчид гүйцээн төлнө.
7. Дээрх санхүүжилтийг … компаний … банкны долларын … дансанд тогтсон хугацаанд багтан шилжүүнэ.
Гурав. Гүйцэтгэгчийн үүрэг хариуцлага, эдлэх эрх
1 Гүйцэтгэгч нь бүх зардлыг өөрөө хариуцан захиалагчийн шаардлагын дагуу өрөмдлөгийн ажлыг цаг хугацаанд нь чанарын шаардлагатай түвшинд бүрэн гүйцэтгэнэ.
2 Гүйцэтгэгч нь хээрийн ангийг зохион байгуулж гаргах, үйлдвэрлэлийн ажлыг эхлэх, үргэлжлүүлэн явуулах, хээрийн ангийг татан буулгах зэрэг хийсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн урьдчилгаа болон үе шатны санхүүжилтийг авах эрхтэй.
3 Гүйцэтгэгч нь өрөмдлөгийн ажлын болон гулууз дээжийн талаар гологдол гаргах юм бол өөрийн зардлаар цаг хугацаанд нь нөхөн гүйцэтгэнэ.
4 Гүйцэтгэгч нь судалгааны талбайд захиалагчийн төлөөлөгч, хүмүүстэй аль болохоор харилцан туслалцаж хамтран ажиллана.
5 Гүйцэтгэгч нь өрөмдлөгийн ажилтай холбогдох аюулгүй ажиллагаа, хөдөлмөр болон байгаль хамгаалал, нөхөн сэргээлтйин ажлыг өөрөө хариуцаж гүйцэтгэнэ.
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг хариуцлага, эдлэх эрх
1 Захиалагч болон гүйцэтгэгч нь үйл ажиллагаа олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, эрдэс баялагийн салбарт баримталж байгаа төрийн бодлого, зохицуулалт, шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.
2 Захиалагч болон гүйцэтгэгч нь аль болохоор харилцан туслалцаж хамтран ажиллах ба маргаантай асуудал гарвал хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ.
3 Хайгуулын ажлын явцад өрөмдлөгийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээр бол харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Тав. Бусал зүйл
1 Энэхүү гэрээ нь батлагдсан өдрөөс хүчинтэй бөгөөд гэрээ цуцлагдсан юмуу өрөмдлөгийн ажил дууссан үед дуусгавар болно.
2 Давагдашгүй хүчин зүйл болон маргаантай асуудал гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Батлав.
……........ компаний ……… албан тушаал эрхэлдэг …………… /……………/
Утас: ………………
Хаяг: ………………
|
Батлав.
……........ компаний ……… албан тушаал эрхэлдэг …………… /……………/
Утас: ………………
Хаяг: ………………
|
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэгдэхь хэлбэр
Инженер-геологийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ
Нэг. Гэрээний зорилго
Хоёр тал харилцан тохиролцож инженер хайгуулын өрөмдлөгийн ажил явуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан ба “...” компани нь захиалагч, “...” компани нь гүйцэтгэгчээр ажиллана.
Хоёр. Захиалагчийн хүлээх үүрэг, эдлэх эрх
1 Захиалагч нь өөрсдийн адил нөхцөлөөр гүйцэтгэгчийн өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг инженер геологийн өрөмдлөгийн ажлаар хангана.
2 Захиалагч нь өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг шаардагдах түлш шатахуун, багаж материалаар хангах ба аж үйлдвэрлэлтэй холбогдож техникийн эвдрэл саатал гарвал холбогдох сэлбэг хэрэгслээр өөрийн талаас хангана.
3 Өрөмдлөгийн ажлыг ... метрийг ... төгрөгөөр бодож, ... машины өрөмдлөгийн ажлын бүтээлийг ... хоног бүрийн эцсээр өрөмдлөгийн документацыг үндэслэн тогтоож, ажлын хөлсийг гүйцэтгэгчид олгож байна.
4 Өрөмдлөгийн ажлын бүтээлийг дүгнэхдээ хоёр талаас төлөөлөгч, геологич инженер нарыг байлцуулан дүгнэнэ.
5 Захиалагч нь гүйцэтгэгчийн ажилд саад учруулахгүйгээр хяналт тавих, гүйцэтгэлийг шалган тогтоох эрх эдлэнэ.
Гурав. Гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрх
1 Гүйцтгэгч нь захиалагчийн өрөмүүдийн адил нөхцлөөр инженер-геологийн өрөмдлөгийг чанарын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
2 Гүйцэтгэгч нь өрмийн төхөөрөмжүүдийг цаг хугацаанд нь ажилд гаргаж, ажлын бэлэн байдалд байлгах ба төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ.
3 Гүйцэтгэгч нь өөрийн өрмийн бригадын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг хариуцан ажиллах, ажлын гүйцэтгэлийг захилагчид гарган өгч байна.
4 Гүйцэтгэгчийн өрмийн ажилчид нь захиалагчийн хүмүүсийн адилаар өдрийн хоол, унаа, түр байрлах байраар хангуулах эрхтэй.
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг хариуцлага
1 Давагдашгүй хүчин зүйл, хүндрэлтэй асуудал гарвал хоёр тал харилцан тохиролцож, хамтран шийдвэрлэнэ.
2 Ажил үйлдвэрлэлийн явцад захиалагч ба гүйцэтгэгч талууд аль болохоор харилцан туслалцаж хамтран ажиллана.
Тав. Бусад зүйл
1 Гэрээ нь харилцан тохиролцож гарын үсэг зурж батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болох ба хоёр талын харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болно.
2 Маргаантай асуудал гарвал холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран хэлэлцэж, харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Захиалагчийг төлөөлж:
“...” компаний ... тушаалтан .................
Огноо: ....................
Утас: .......................
|
Гүйцэтгэгчийг төлөөлж:
“...” компаний ... тушаалтан .................
Огноо: ....................
Утас: .......................
|
Хавсралт-2.
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний хоёрдахь хэлбэр
Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ
Нэг. Гэрээний зорилго
Иргэн ... –ийн захиалгаар ... газар түүний эзэмшил хашаанд худгийн өрөмдлөг хийх зорилгоор нэг талаар ... компанийг төлөөлж ... (гүйцэтгэгч), нөгөө талаас иргэн … (захиалагч) бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Захиалагчийн хүлээх үүрэг, эдлэх эрх
1 Захиалагч нь худгийн өрөмдлөг явуулах цэгийг сонгож, гүйцэтгэгчийг ажиллах хэвийн нөхцлөөр (гэрэл, цахилгаан, ус, ажлын талбай г.м) хангана.
2 Захиалагч нь өрөмдлөгийн ажлын хөлсийг … т/м үнэлгээгээр бодож гүйцэтгэгчид саадгүй төлнө. Өрөмдлөгийн ажлын хэмжээг … метр гэж урьдчилсан байдлаар тохиролцов.
3 Захиалагч нь төлөвлөсөн ажлын хөлсний … хувьтай тэнцэх урьдчилгааг өрөмдлөгийн ажил эхлэхийн өмнө гүйцэтгэгчид бэлнээр олгоно.
4 Захиалагч нь гүйцэтгэгчийн ажилд саад учруулахгүйгээр хяналт тавих, гүйцэтгэлийг шалган тогтоох эрх эдлэнэ.
Гурав. Гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрх
1 Гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу заасан цэгт худгийн өрөмдлөгийн ажлыг тохиролцсон хэмжээний дагуу хийнэ.
2 Гүйцэтгэгч нь худгийн өрөмдлөг, бэхэлгээтэй холбогдох багаж материал, сэлбэг хэрэгслийг гарган ажиллана.
3 Гүйцэтгэгч өрмийн төхөөрөмжийг цаг хугацаанд нь ажилд гаргаж, ажлын бэлэн байдалд байлгах ба төлөвлөсөн ажлыг (цаг хугацаанд) чанартай гүйцэтгэнэ.
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг, хариуцлага
1 Давагдашгүй хүчин зүйл, хүндрэлтэй асуудал гарвал хоёр тал харилцан тохиролцож хамтран шийдвэрлэнэ.
2 Ажил үйлдвэрлэлийн явцад захиалагч ба гүйцэтгэгч талууд аль болохоор харилцан туслалцаж хамтран ажиллана.
3 Худгийн өрөмдлөгөөр ус гарахгүй тохиолдолд захиалагчаас гүйцэтгэгчид ажлын хөлсний ... хувийг олгоно.
Тав. Бусад зүйл
1 Гэрээ нь харилцан тохиролцож, гарын үсэг зурж, батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болох ба хоёр талын харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болно.
2 Маргаантай асуудал гарвал холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран хэлэлцэж, харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Гүйцэтгэгчийн төлөөлж:
………….. компаний ……….. тушаалтан …..............
Утас: ……………..
Дансны дугаар: …………….
|
Захиалагчийг төлөөлж:
Иргэн ………….
Утас: …………….
РД: ………………
|
Хавсралт-4.
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дөрөвдэхь хэлбэр
Нэг. Гэрээний зорилго
1.1 Хоёр тал харилцан тохиролцож “Х” дүүрэгт судалгааны зориулалттай тус бүр нь ...
м гүнтэй ... цооногийг өрөмдөх ажлыг хийх зорилгоор энэхүү гэрээг байгуулсан
ба судалгааны байгуулагыг төлөөлж “У” хүн (цаашид захиалагч гэх) “Z”
компанийг төлөөлж “К” хүн (цаашид гүйцэтгэгч гэх) хамтран ажиллахаар
тохиролцов..
Хоёр. Захиалагчийн хүлээх үүрэг, эдлэх эрх.
2.1. Захиалагч нь цэвдгийн судалгааны зориулалттай тус бүр нь … м гүнтэй … цооногийн өрөмдлөгийн ажлыг захиалж, хөлсийг …¥/м үнэлгээгээр бодож өрөмдлөгийн …₮/м*…м=…¥, тээвэрлэлт болон материалын зардлыг …¥-өөр тооцож нийт S (үнийн дүнг бичгээр) төгрөгийг гүйцэтгэгчид ажлын гүйцэтгэлийг үндэслэн саадгүй төлнө.
2.2. Төлөвлөгдсөн ажлын хөлсний …%-тай тэнцэх урьдчилгааг ажилд гарахын өмнө олгоно.
2.3. Захиалагч нь гүйцэтгэгчийн ажилд саад учруулахгүйгээр хяналт тавих, зөвлөлгөө өгөх, гүйцэтгэлийг шалган тогтоох эрхтэй.
Гурав. Гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрх
3.1. Гүйцэтгэгч нь Захиалагчийн заасан цэгт тус бүр нь …м гүнтэй … цооногийг … мм-ийн голчоор өрөмдөж, … бэхэлгээгээр бэхэлж, хүлээлгэн өгнө.
3.2. Гүйцэтгэгч нь тохиолцсон хэмжээний өрөмдлөгийн ажлыг гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа олгогдсоноос хойш … хоногт багтаан гүйцэтгэнэ.
3.3. Гүйцэтгэгч нь өөрийн өрмийн бригадын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг хариуцан, тохиролцсон хэмжээний ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ.
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг хариуцлага
4.1. Ажлын явцад захиалагч ба гүйцэтгэгч талууд аль болохоор харилцан туслалцаж, хамтран ажиллана.
4.2. Давагдашгүй хүчин зүйл, хүндрэлтэй асуудал гарвал хоёр тал харилцан тохиролцож, хамтран шийдвэрлэнэ.
4.3. Гүйцэтгэгчид ба захиалагчид хоол унд, түр байрлах байрны асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
Тав. Бусад зүйл
5.1. Гэрээ нь 2 тал харилцан тохиролцож, гарын үсэг зурж батлагдсан өдрөөс хүчинтэй бөгөөд ажил дуусгаснаар дуусгавар болно.
5.2. Маргаантай асуудал гарвал холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
Гүйцэтгэгчийг төлөөлж
Менежер: ………………
(регистр …………)
Огноо:…………..
Утас: …………….
Хаяг: ……………
Дансны дугаар: ………………
|
Захиалагчийг төлөөлж
Менежер: ………………
(регистр …………)
Огноо:…………..
Утас: …………….
Хаяг: ……………
Дансны дугаар: ………………
|
Сайн байна уу? Гэрээнүүд оруулсанд баярлалаа :)
ReplyDelete