
Усны хэрэглээний 20 гаруй хувийг дангаараа эзэлдэг олборлох үйлдвэрлэл жилд 65.9 сая шоо метр ус хэрэглэдэг. Үүнийхээтөлбөрт тухайнүед мөрдөгдөж байсан тарифаар нэг шоо метрт 150 төгрөг буюу есөн тэрбум гаруй төгрөг төлсөн гэдэг. Харамсалтай нь хэрэглэсэн усыг ягштал хянах боломж манай төрийн болон төрийн бус байгууллагуудад байдаггүйгээс төлбөрөө хэд дахин бага төлдөг нь нууц биш. Дорнод аймгийн малчин өвгөн нэр бүхий компаниуд тоолууртай худагнаасаа биш хажууд нь гаргасан "хулгайн худаг"-ны усаар өдөр тутмын олборлолтынхоо хэрэгцээг хангадаг хэмээн ярьж байсан. Иймэрхүү хулгайг захын малчин хэлнэ. Өнгөрсөн жил хүртэл уул уурхайн компаниуд нэг литр усны төлбөртөө 15-хан мөнгө төлдөг байсан. Гэтэл үүнийгээ дахин хэмнэхийн тулд хулгайн замаар усны үнэ цэнийг ийнхүү бууруулдаг байв. Харин одоо Усны тухай хууль шинэчлэгдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар уул уурхайн үйлдвэрлалд ашигласан усны шоо метр тутам экологи, эдийн засгийн үнэлгээг хувиар тооцож төлбөр төлөхөөр боллоо. Үүгээр гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 15-70 хүртэлх хувийн төлбөр төлөх юм. Хууль өнгөрсөн жилийн зунаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тайлан нь гараагүй байна.Дэлхийн мэдээгээр усны үнэ өнгөрсөн таван жилийн дотор АНУ-д 27, Австралнд 45, Өмнөд Африкт 50 хувиар нэмэгдсэн бол Канадад 58 хувиар өсчээ. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж өртөг БНХАУ-д 48 цент, АНУ-д 66 цент, Дани. Германд 2.25 ам.долларын үнэтэн байна. Харин манайхтай хөгжлийн түвшингээрээ ойролцооКазахстанднэг шоо метр усыг 320 төгрөгөөр үнэлжээ.
Манай орны хувьд гадаргын болон газрын доорх усаа өнөөдөр төрийн тодорхой бодлогогүйгээр уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг. Энэ нь Монгол Улсыг усны нөөцөөрөө ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт жагсахад хүргээд байна. Ганц компанийн жишээгээр уул уурхайнхан ямар хэмжээний ус хэрэглэдгийг хүргэе. "Петрочайна Дачин Тамсаг", "Доншен" компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тэд 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр ус, 2000-3000 метр өрөмдөхөд 1000 шоо метр ус хэрэглэдэг. Харин нэг тонннефтийг усаар түрж гаргахад нэгшоо метр ус зарцуулдаг тооцоо бий. Нэг шоо метр ус зарцуулан 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлынх нь 0.015 хувийг эзэлдэг аж. Нефть өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл үүнтэй адил үнэ цэнэтэйд тооцогддог ус ганц баррель нефтийн үнээр үнэлэгдэж чаддаг уу. "Оюутолгой" төслийн их бүтээн байгуулалт уснаас болж зогсох уу гэдэг асуултыг мэргэжилтнүүд эрх баригчдаас асууж байна. Гадаргын усыг татаж хэрэгцээгээ хангах, гүний усыг хэрэглэх гэсэн хоёр хувилбар яригддаг. Гэвч аль аль нь өмнийн говийн экологийн онцгой тогтцод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн эко эрдэмтэд болгоомжилсоор буй. Тиймээс уул уурхай дахь усны хэрэглээг хэрхэн зохицуулах, стратегийн эрдэс болох усыг ашигт малтмалын баялгийн олборлолтоос хэрхэн хамгаалах асуудал төр, засгийн анхааралд улам лав оршсоор байхбиз ээ.
No comments:
Post a Comment