Иранд 1,8 триллион ам.долларын үнэ бүхий нефтийн нөөц илрүүлсэн тухай Мехр агентлаг Ираны нефтийн дэд сайд Ахмад Галебанийн мэдээллээс иш татан уламжилжээ. 1.8 тршшион гэдэг нь Ираны сүүлийн 100 гаруй жилд гадаадад нефть нийлүүлж олсон орлоготой тэнцэж байгаа гээд бодохоор шинэ ордын талаарх төсөөлөл илүү тодорхой болох байх
. ОПЕК-ийн мэдээлснээр энэ оны долдугаар сард Иранд хоног тутам 2,68 сая баррель нефть олборлож байгаа аж. Сүүлийн хоёр жилд Иранд нийт 18,6 тэрбум баррель нефтийн нөөцтэй шинэ орд газруудыг олж илрүүлсэн гэж дэд сайд өгүүлжээ. АНУ-ын хориг арга хэмжээ Ираны эрчим хүчний салбарыг шууд хамарсан боловч тус улс нефтээ 30 улсад нийлүүлсээр байна гэж ираны мэдээллийн ISNA агентлаг уламжилжээ.
No comments:
Post a Comment