Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, мэргэжилтний ур чадварыг олон улсын түвшинд гаргах зорилгоор “Монгол ур чадвар-2014” -Цахилгааны мэргэжлийн тэмцээн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж дээр 2014 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 23 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд оролцлоо.
Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн Инженерүүдийн холбооноос зохион байгуулж, ерөнхий шүүгчээр Дархан төмөрлөгийн ХХК-ийн Цахилгаан хангамжийн албаны дарга Б.Батсайхан ажиллаа.
Тэмцээнийг олон улсын World skiils-ийн дүрэм журмаар анх удаагаа шүүж явууллаа.
Тэмцээнээс шалгарсан багуудыг 2014 оны 5 дугаар 20-нд Улаанбаатар хотод сүүлчийн шалгаруулалтыг хийх юм байна.
Тэмцээнд 1-р байранд Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн оюутан П.Галбадрах, 2-р байранд Үйлдвэр урлалын Политехник коллежийн суралцагч С.Сумъяабазар, 3-р байранд Дархан МСҮТ-ийн суралцагч Ш.Баярсайхан нар тус тус шалгарчээ.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хөдөлмөрийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Ууганбаатар, ДУА-ийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа, Дархан-Өргөө ПТК-ийн захирал Ж.Нүрзэд, Дархан инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нар хүрэлцэн ирлээ.
(6 photos)Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн Инженерүүдийн холбооноос зохион байгуулж, ерөнхий шүүгчээр Дархан төмөрлөгийн ХХК-ийн Цахилгаан хангамжийн албаны дарга Б.Батсайхан ажиллаа.
Тэмцээнийг олон улсын World skiils-ийн дүрэм журмаар анх удаагаа шүүж явууллаа.
Тэмцээнээс шалгарсан багуудыг 2014 оны 5 дугаар 20-нд Улаанбаатар хотод сүүлчийн шалгаруулалтыг хийх юм байна.
Тэмцээнд 1-р байранд Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн оюутан П.Галбадрах, 2-р байранд Үйлдвэр урлалын Политехник коллежийн суралцагч С.Сумъяабазар, 3-р байранд Дархан МСҮТ-ийн суралцагч Ш.Баярсайхан нар тус тус шалгарчээ.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хөдөлмөрийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Ууганбаатар, ДУА-ийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа, Дархан-Өргөө ПТК-ийн захирал Ж.Нүрзэд, Дархан инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нар хүрэлцэн ирлээ.
https://www.facebook.com/dar.college?hc_location=timeline
No comments:
Post a Comment