Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн Монгол орон хөрсөн доороо эрдэнээр баян. Ихийн их энэ баялгийн нэлээд хэсгийг улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоожээ. Аль социализмын үед. Хэмжээ дамжааг нь тогтоогоод, авч ашиглахад бэлэн болгосон энэ их баялаг харин өнөөдөр хэнийх вэ гэдэг нь бүрэн тодорхойгүй. 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулинд энэ асуудлыг зохицуулсан гурван төрлийн заалт бий. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын тухайд дахин хайгуулын лиценз олгохгүй”, “Хайгуулын Х лиценз олгогдсон байх юм бол А буюу ашиглах лиценз олгохдоо уралдаант шалгаруулалтын аргаар шийдвэрлэнэ”, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ” гэж. “Хайгуулыг нь хийчихсэн газарт дахин лиценз олгосон байна” гэсэн өгүүлбэрийг өнөөдөр сонины хуудаснаас өдөр бүр харж болно. Уралдаант шалгаруулалт болоод тэр овогтой тэр тэндэхийн ордын лицензийг авлаа гэсэн мэдээ Орост гэхээс биш Монголд ер нь дуулдаж байгаагүй. Төр хувь эзэмшиж байгаа орд Монголд бий гээд тоолбол гарын арван хуруунаас илүү гарах уу? Хууль нь тийм, гууль нь ийм ажээ. Бид улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордуудын албан ёсны жагсаалтыг өнөөдрөөс эхлэн та бүхэнд толилуулж байна. Энэ удаа алтны ордуудыг жагсаав. Цаашид нүүрс, зэс, төмөр, мөнгө, уран, цайр гэхчлэн бүхий л төрлөөрөө үргэлжилнэ. Нэр ус, хэмжээ дамжаа, он сар, зарцуулсан хөрөнгө, протокол тогтоолтойгоо. Баян Монголын хөрсөн доор хаана юу байгааг дэлгэлээ, харин аль нь хэний хармаанд байгааг, үзсэн харсан, дуулсан мэдсэн нь бичнэ, илчилнэ биз ээ.
Thursday, May 1, 2014
Япончууд ховор металлын орд илрүүлжээ
“NEWERA RESOURCES” ШИНЭ ТАЛБАЙД ӨРӨМДЛӨГ ХИЙНЭ
Уул уурхай дахь усны хэрэглээ ба үнэ цэнэ
УУЛ УУРХАЙ ДАХЬ УСНЫ ХЭРЭГЛЭЭ БА ҮНЭ ЦЭНЭ
Манай орны хувьд гадаргын болон газрын доорх усаа өнөөдөр төрийн тодорхой бодлогогүйгээр уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг. Энэ нь Монгол Улсыг усны нөөцөөрөө ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт жагсахад хүргээд байна. Ганц компанийн жишээгээр уул уурхайнхан ямар хэмжээний ус хэрэглэдгийг хүргэе. "Петрочайна Дачин Тамсаг", "Доншен" компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тэд 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр ус, 2000-3000 метр өрөмдөхөд 1000 шоо метр ус хэрэглэдэг. Харин нэг тонннефтийг усаар түрж гаргахад нэгшоо метр ус зарцуулдаг тооцоо бий. Нэг шоо метр ус зарцуулан 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлынх нь 0.015 хувийг эзэлдэг аж. Нефть өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл үүнтэй адил үнэ цэнэтэйд тооцогддог ус ганц баррель нефтийн үнээр үнэлэгдэж чаддаг уу. "Оюутолгой" төслийн их бүтээн байгуулалт уснаас болж зогсох уу гэдэг асуултыг мэргэжилтнүүд эрх баригчдаас асууж байна. Гадаргын усыг татаж хэрэгцээгээ хангах, гүний усыг хэрэглэх гэсэн хоёр хувилбар яригддаг. Гэвч аль аль нь өмнийн говийн экологийн онцгой тогтцод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн эко эрдэмтэд болгоомжилсоор буй. Тиймээс уул уурхай дахь усны хэрэглээг хэрхэн зохицуулах, стратегийн эрдэс болох усыг ашигт малтмалын баялгийн олборлолтоос хэрхэн хамгаалах асуудал төр, засгийн анхааралд улам лав оршсоор байхбиз ээ.
Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, мэргэжилтний ур чадварыг олон улсын түвшинд гаргах зорилгоор “Монгол ур чадвар-2014” -Цахилгааны мэргэжлийн тэмцээн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж дээр 2014 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 23 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд оролцлоо.
Төв аймагт алтны өндөр агууламжтай орд нээжээ
Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа “Алтан Рио” олборлолт явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний лаборатори “Stewart Group” болон “Actlabs Asia” шинжилж, алтны агууламж өндөр буйг тогтоожээ. “Алтан Рио” мөн олборлолтын бэлтгэл, тээвэрлэлт болон сорьцыг шинжлэх, чанарын баталгаа гаргах хөтөлбөр гаргажээ. 2007 онд Канадын Ванкувер хотод байгуулагдсан “Алтан Рио” компани Монголд Ховд аймгийн Чандмань–Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж голын орчим болон Хавчуугийн ордын 153,310 га талбайд хайгуул, олборлолт явуулах лиценз эзэмшдэг байна.
МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ
МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ/ Mineral resources and reserves classification of Mongolia
Эрдэс баялаг эрчим хүчний сайдын
2012 оны 01 сарын 19 өдрийн 022 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН
ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ
Нэг.Ерөнхий зүйл
1.1 Энэхүү ангилал нь Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын (цаашид “ашигт малтмал” гэнэ) ордын нөөц, эрдсийнбаялгийг судлагдсан байдал болон эдийн засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох,
эрдсийн баялагт үнэлгээ өгөх, ордын нөөц, эрдсийн баялгийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичиг болно.
Subscribe to:
Posts (Atom)