Өрөмдлөгийн ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1984 онд боловсруулсан Геологи хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг өрөмдлөгийн ажилд өнөөг болтол мөрдөж байгаа билээ. Уг дүрмээс хэсэгчлэн авч, дор тусгалаа. Нөгөөтэйгүүр манай орон зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор 1993 оноос хойш барууны болон Азийн орнуудын янз бүрийн өрмийн тоног төхөөрөмж орж ирсэн. Эдгээр тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар одоо мөрдөж байгаа дээрх дүрэмд тусгагдаагүй байдаг. Иймд уг тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа өрмийн мастер, ажилчдад аюулгүй ажиллагаанд нь бага ч гэсэн тус болох зорилгоор барууны орнуудын тоног төхөөрөмжийн болон хөдөлмөр хамгааллын сургалт өрөмдлөгийн аюулгүй ажиллагааны гарын авлагаас тус тус орчуулан дор сийрүүллээ.
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Та үйлдвэрээс гаргасан ажлын аюулгүй ажиллагааны заавар болон сэрэмжлүүлсэн бүхий л зүйл ангийг уншиж ойлгосон байх ёстой. Энэ нь танаас гадна уг тоног төхөөрөмж дээр, түүний эргэн тойронд таны удирдлаган доор ажиллах хүмүүст ч бас хамаатай.
2. Та энэ тоног төхөөрөмжид ашиглах бусад төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, сэрэмжлүүлсэн бүхий л зүйл ангийг уншиж ойлгосон байх ёстой.
3. Хэрэв танд аль нэгэн бүрэлдхүүний аюулгүй ажиллагааны байдал, эсвэл түүний ажиллагааны байдал, засвар үйлчилгээний заавар эргэлзээ төрүүлбэл уг тоног төхөөрөмжийг ажиллуулахаас өмнө үйлдвэрлэгчээс нь асуу.
4. Та засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааврыг даган мөрдөж байгаа эсэхийг ажигла. Та аюулгүй ажиллагааны бүхий л дүрэмд захирагдана.
5. Уншихад гаргацтай ажиллах заавар, сэрэмжлүүлгийн тэмдэгтүүдийг тоног төхөөрөмжид саад болохооргүй байрлуул. Хэрэв гэмтсэн бол яаралтай солих шаардлагатай.
6. Гэмтэлтэй тоног төхөөрөмж дээр, ялангуяа засвар, тохируулга хийх шаардлагатай тоног төхөөрөмжин дээр ажиллахыг хориглоно.
7. Урт үсийг эргэж хөдөлж байгаа хэсгүүдэд орооцолдохгүй байхаар хумьж, өөртөө тохирсон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг байнга хэрэглэж заншсан байх ёстой.
8. Тоног төхөөрөмж дээр нэмж, ямар нэгэн агрегатын хурдны багтаамжийг ихэсгэж болохгүй.
9. Бүх хавчих хэсгүүдийг үз.
10. Ажлын талбайг гэмтэл гарахааргүй, цэвэрхэн, чөлөөтэй байлгах ёстой ба ямар нэгэн гулсалт, хальтиралт, хавчих хэсэгт гэмтэхээс болгоомжил.
11. Цооногт угсрагдах багаж хэрэгслийн нийт жин тоног төхөөрөмжийн хүчин чадлын 80 хувьд байх ёстой.
12. Ямар нэгэн дүүжлээтэй ачааны дор зогсч болохгүй.
13. Унах, эсвэл тээглэх аюулд өртөхөөргүй газар түлхүүрийг байрлуул.
14. Эргэж хөдөлж байгаа хэсгүүдийг цэвэрхэн байлга.
15. Тоног төхөөрөмж дээр нэг байрлалаас нөгөө байрлалд хүн шилжихэд гол өргөх эргүүлгийг болон гулууз дээж авагч багажны өргөх эргүүлгийг, эсвэл эргүүлэгчийн хөндлөвчийг тус тус ашиглаж болохгүй.
16. Эд ангийг солихдоо үйлдвэрээс зөвшөөрсөн ижил төрлийн эд ангийг хэрэглэ.
17. Боолт, шланг, троссыг солих шаардлагатай бол ижил зэрэглэлийн боолт, шланг, троссыг ашигла.
18. Ямар нэгэн бүрэлдхүүн хэсгүүдийн хурдыг жагсаалтад зааснаас ихэсгэж болохгүй. Ялангуяа гол өргөх эргүүлгийн болон дээж авагч багажны өргөх эргүүлгийн троссуудаар таталт хийхэд, эргүүлэгчийн хөндлөвчийг дээш, доош болгоход, хөдөлгүүрийн тухайн жагсаалтад тусгасан хамгийн их эргэлтээс, усны насосны тухайн жагсаалтад тусгасан хамгийн их эргэлтээс, өрмийн янданг аюулгүй ажлын ачаалал /өрмийн янданг өргөх буулгах үед хэрэглэх чиглүүлэгч олсны ажлын ачаалал/, өрмийн яндангийн тавиурын багтаамж, чиглүүлэгчийг хамгийн их эргэлтээс тус тус ихэсгэж болохгүй.
19. Ямар нэгэн гидрийн системийн шугамыг онгойлгох, эсвэл нэг ачаалалтай хэсгийг салгахын өмнө гинж, ивүүр, эсвэл бусад тохиромжтой зүйлээр бүх ачаалалд тулгуур хийх, даралтын системийг "0" руу багасгаж, хөдөлгүүрийг унтраах хэрэгтэй.
20. Бүхий л хаягдаж болзошгүй зүйлсийг гээгдэхээргүй, найдвартай болго.
21. Тоног төхөөрөмж эзэнгүй орхигдсон бол ямар нэг хортой үйл ажиллагаа байхгүй
гэдгийг магадлаж, засвар үйлчилгээг гүйцэтгэсний дараа гидрийн шугам санамсаргүй хаалттай орхисон, эсвэл бөглөрснийг шалгах хэрэгтэй.
гэдгийг магадлаж, засвар үйлчилгээг гүйцэтгэсний дараа гидрийн шугам санамсаргүй хаалттай орхисон, эсвэл бөглөрснийг шалгах хэрэгтэй.
22. Аюулгүй ажиллагааны зарим нэг ерөнхий зүйлийг дурдвал
· Яарах хэрэггүй. Сандрах явдал аваарын үндсэн эх сурвалж. Туршлагажиж, дадлагажих тутам ажлын хурд чинь нэмэгдэнэ.
· Хийхээсээ өмнө бод. Аз завшаанд бүү найд.
· Ажиллаж байгаа машинд гар бүү хүр, засвар бүү хий.
Ажиллаж байгаа моторт бензин, тос бүү хий.
Ажиллаж байгаа моторт бензин, тос бүү хий.
· Зөвхөн зориулалтын багаж хэрэглэ. Эвдэрсэн, согогтой багаж бүү хэрэглэ.
· Ядарсан, санаа зовнисон, бие тааруу, өлсгөлөн үедээ хүнд хөдөлмөр битгийхий.
· Хамгаалалтын хэрэгслийг цаг үргэлж ашигла.
· Олс, утас, хурц ирмэгтэй зүйлс, цемент, химийн бодис зэрэгтэй харьцах үедээбээлий өмс, маск зүү.
· Төмрөөр ямар нэгэн зүйлс хийх үедээ хамгаалалтын шил зүү.
· Аваарын дохиолол шаардлагатай үед ажиллах нөхцлийг бүрдүүл.
· Хөдлөх эд ангийн дэргэд ажиллахдаа өргөн нэлэмгэр, уранхай, ноорхой хувцас бүү өмс. Үс орооцолдохоос сэргийлсэн арга хэмжээ ав.
· Шөнийн цагт гэрэл хангалттай байх нөхцлийг бүрдүүл.
· Өрмийн орчин тойронд тоглох, ноцолдох хэрэггүй.
· Гар багаж хэрэгслээр шугам хоолойн ажил хийх үед аваар осол илүү их тохиолддог тул энэ үед онцгой анхаарал тавибал зохино.
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УГСРАХ, ЗАДЛАХ, ЗӨӨВӨРЛӨХ
1. 3өөвөрлөх үед өрмийн цамхагийг доошоо буулгаж, аюулгүй болсон эсэхийг шалга.
2. Зөөх гэж байгаа газар чинь хэр тэгш байгааг эхлээд үз. Түүнчлэн тухайн талбай өрмийн тоног төхөөрөмжийг даахуйц, шигдэж орохооргүй байгааг шалга.
3. Тэгш бус газар зөөхдөө хурдан зөөвөрлөж болохгүй. Шаардлагатай бол тэгшил.
Суурин тоног төхөөрөмжийн байрлалт
1. Өрмийн механизмуудад үйлчлэх талбайн өргөн нь 1 метрээс багагүй байна.
2. Тэгшилсэн талбайд өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг байрлуул.
3. Боломжтой бол өрмийн тоног төхөөрөмжийн дээд талаас нь очиж бай.
4. Тогтвортой хөрстэй үед өрмийн тоног төхөөрөмжийг зохистой талбайд байрлуул.
5. Цамхагийн бүх боолт зориулалтын жийрэг, түгжээ зэргээр бэхлэгдсэн байна.
6. Хориглох зүйл:
· хоёр татуургыг нэг якорьт бэхлэх
· эрч нь суларсан буюу тасарсан канатаар татуурга хийх
· өрмийн цамхагт дөрөөлөх буюу хамгаалалтгүй шат хийх.
7. Цамхагт дохионы гэрэл заавал хийнэ.
Явуулын өрмийн төхөөрөмжүүдийн угсралт ба нүүдэл
1. Өрмийн механизмуудад үйлчлэх талбайн өргөн 0.7 метрээс багагүй байна.
2. Өөрөө явагч болон улирлын ажиллагаатай төхөөрөмж дээр ажиллаж байгааөрөмдөгч, түүний туслагчийн ажлын байр банзан шалтай, нар, салхи, цас бороо зэрэг цаг агаарын зохимжгүй үйлчлэлээс хамгаалагдсан байна.
3. Тэгшилсэн талбайд өрмийн тоног төхөөрөмж, компрессорыг байрлуул.
4. Боломжтой бол өрөмний дээд талаас нь очиж бай.
5. Тогтвортой хөрстэй үед өрмийн тоног төхөөрөмжийг зохистой талбайд байрлуул.
6. Цамхагийн бүх боолт зориулалтын жийрэг, түгжээ зэргээр бэхлэгдсэн байна.
7. Явуулын өрмийн төхөөрөмжийн зөөврийн үед ажилчид зөвхөн жолоочийн кабинд сууж явна.
8. Доорх зүйлүүдийг хориглоно.
· явуулын өрмийн төхөөрөмжийн цамхагийг буулгалгүй буюу ажлын штангийг
/өрмийн янданг/ бэхлэхгүй явах
/өрмийн янданг/ бэхлэхгүй явах
· өрмийн багаж хэрэгслийн иж бүрдэлд ордоггүй зүйлсийг төхөөрөмжийн
тавцанд ачих
тавцанд ачих
· өрмийн төхөөрөмжийг цахилгаан дамжуулах агаарын шугамын доогуур гаргахдаа төхөөрөмжийн дээд цэг дамжуулах шугамнаас 2 м-ээс доош байх, жолоочоос өөр хүн кабинд үлдэх, хөдөлгөөний хурдыг 5 км/цагаас хэтрүүлэх
9. Өрмийн төхөөрөмжийн цамхагийг босгохын өмнө түүний байдлыг шалгаж, илэрсэндоголдлыг арилгана.
10. Явуулын өрмийн цамхагийг өргөх механизмын тусламжтайгаар босгох, буулгахдааурьдчилан боловсруулсан зааврын дагуу гүйцэтгэнэ. Цамхагийг босгох, буулгах ажиллагааг шингэний системийн хамгийн бага хурдаар гүйцэтгэнэ.
11. Өрмийн төхөөрөмжийн цамхагийг босгож, буулгахдаа доорх зүйлсийг хориглоно.
· босгож байгаа цамхаг дээр суух буюу доор нь зогсох
· хагас босгож орхих, тулгуурын тусламжтайгаар босгох
· босгож байгаа цамхагийн доод төгсгөлийг гараар буюу хөшүүргээр тулах
12. Кронблокыг засварлахаар тусгай бэлтгэгдсэн талбай байхгүй бол цамхагийг буулгаж,эсвэл түүнийг газарт буулгаж, засварын ажил хийгдэнэ.
Тоног төхөөрөмжийг задлах, шинэ талбайд нүүлгэх
1. Өрөмдлөгийн бригадын хүмүүс тоног төхөөрөмжийн хэрэгслийн байрлал, түүний ар тал, хажуу тал болон бусад зүйлсийг нэг бүрчлэн шалга.
2. Ажиллагааг эхлүүлэхээс өмнө өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн бүх үйл ажиллагааг шалгаж, гидравлик системийн шалгах хавхлагууд тохиромжтой эсэхийг магадла.
3. Өрөмдлөгийн тоног төхөөрөмж тохиромжтой шалгах хавхлагуудтай гэдгийг магадла. Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн бүх үйл ажиллагаа, шлангууд элэгдсэн эсэхийг шалга.
4. Машины жолоочид тохиромжтой чиглэлийг зааж өгөх ба машин ухрах үед чиг баримжаа өгч, хатуу, тэгшхэн газраар явуул,
5. Машин нь өрмийн тоног төхөөрөмжийн сунадаг урд талын домкратын хөлтэй холбогдсон бол машинаа хөдөлгөхөөс өмнө бүх хавчаар болон хавчаарын боолтууд найдвартай чангалагдсаныг магадла.
6. Ачааг хамгийн багаар гурван эгнээ гинжээр боож чангална. Сул зүйлсийг троссоор уя.Ачихаас өмнө тулгуур пальцуудыг байрлуул.
Ачааг бэхлэх, цооног хооронд нүүх
1. Найдваргүй ачсан ачаатай ямарваа нэгэн машиныг хөдөлгөж болохгүй.
2. Ачсан өрмийн янданг хамгийн багаар бодоход нэлээд сайн чанга татсан хоёр гинжээр бэхэлсэн байх хэрэгтэй.
3. Өрмийн багц яндангуудын зай завсраар яндангууд нь чөлөөтэй гүйж болзошгүй байдгаас өрмийн яндангуудын найдвартай байдлыг хангахад хэцүү болдог. Иймд та уул, толгод өөд машиныг жолоодох үедээ дараах зүйлсийг урьдчилан анхаарах хэрэгтэй:
· Таны явж байгаа замын байдал толгодоос буцах хэрэгтэйг зөвлөж магадгүй
· Өрмийн яндан гулсч унах, эсвэл ачсан ачаа чинь машиныг огцом зогсооход хүргэхээр байвал уул, толгод руу жолоодохоос өмнө бага хурдыг сонго.
· Өрмийн яндан гулсч эхлэхэд машин огцом ухас хийж болзошгүй тул уул, толгод дунд машинаа жолоодож байхдаа зогсох оролдлого хийхээс зайлс хийхийг оролд.
Ачиж буулгах ажил
1. Ачиж буулгах ажлыг тусгай хариуцах хүний удирдлагын дор гүйцэтгэнэ.
2. Ачаа буулгах, ачих талбайг тэгшлэн өвлийн цагт цас, мөсийг арилган, элс асгасан байвал зохино. Шөнийн цагт ачиж буулгах талбай гэрэлтүүлэгтэй байна.
3. Машины тэвшний хашлагыг буулгахдаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ачаа ачих вандан машины тэвшний хооронд зориулалтын дамнуурга тавина.
4. Ачих, буулгах талбайд уг ажилд хамааралгүй хүмүүс байлгахыг хориглоно.
5. Налуу тавцан тавьж, ачааг өнхрүүлж ачихад тавцангийн хажуу талаас ажиллана.
6. Тоостой ачааг амны баг, нүдний шил, ажлын тусгай хувцастайгаар ачиж буулгана.
7. Түлхэн өнхрүүлж ачих ажлыг дараах нөхцлүүд хангагдсан үед гүйцэтгэнэ.
· Өнхрүүлж гарах налуу 300 –аас ихгүй байна.
· Түлхэж байрлуулах зай 1 м-ээс илүүгүй байна.
· Гараар өнхрүүлэх ачааны жин 500 кг-аас бага байна.
· Буцаж өнхрөх тохиолдлыг урьдчилан тооцсон байна.
· Өнхрүүлж байгаа зүйлсийн хооронд орж ажиллахыг хориглоно.
8. Ачааг механик аргаар ачиж буулгахдаа кран болон авто ачигчаар ажиллах үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
9. Овоолго дээр ачаа буулгахдаа өөрөө буулгагч машиныг гулсч онхолдохоос сэрэмжилж, шалгалт хийж, тэмдэг тавьсан байна.
ХӨДӨЛГҮҮР АСААХЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ
/Шинэ цооног өрөмдөж эхлэхийн өмнө/
1. Та энэ тоног төхөөрөмжийг ажиллуулахын өмнө гарын авлагыг бүгдийг нь анхааралтай уншиж, хянах самбар, хэмжих багаж, рычаг, багаж хэрэгслүүдтэй танилцаж, зүйл бүрийг нарийн ойлгож, түүний ашиглалт, хяналт, аюулгүйн шаардлага, ялангуяа энэ гарын авлагад анхааруулсан бүхий л санамж, сэрэмжлүүлэг, болгоомжлол зэргийг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай.
2. Та өрөмдлөг хийх, түүнтэй холбоотой ажлыг гүйцэтгэх дадлагыг маш сайн эзэмшсэн, туршлага суусан байх шаардлагатай.
3. Энэ тоног төхөөрөмжийг ажиллуулахын өмнө та бүх хамгаалалтын хашлага байрандаа зохих ёсоор байгааг шалгаж, засвар, үйлчилгээний үед хамгаалалтын хашлага салсан байвал түүн дээр ажиллаж, өөрийгөө болон бусдыгаа гэмтээхээс болгоомжил.
4. Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг асаахаас өмнө шалгах жагсаалтыг бөглө.
5. Засвар үйлчилгээг хуваарийн дагуу бүрэн хийснийг магадла. Тос, ус, түлш г.м.-ийг шалга.
6. Гидрийн сав болон шахуургуудын хооронд бүх сорох шугам бөмбөлгөн хавхлагаар хаагдсан байна. Нийт бөмбөлгөн хавхлаг бүрэн онгойгдох, аюулгүйн түгжээгээр хангагдсан байгааг магадла.
7. Хянах самбар дахь хянахын бүх рычаг нейтрал тэнхлэгт байгааг магадла.
8. Эргүүлэгчийн хөтлөх роликууд замаасаа гараагүй байгаа гэдгийг шалга.
9. Өрмийн ажлын тавцан болон цамхагт хаягдсан зүйлс байгаа эсэхийг магадла.
10. Ялангуяа хөдөлгүүрийн сэнсний ремень статорт анхаарлаа хандуул.
ӨРӨМДӨХИЙН ӨМНӨ
1.Цооног эхлэхийн өмнө тоног төхөөрөмжийг шалгахдаа уяа, оосрыг зөв байрлалд тогтоох.
2. Цооног өрөмдөж эхлэхийн өмнө домкратын хөлний суурь найдвартай, тохиромжтой байгаа эсэхийг магадлана. Домкратын хөлийг их ачаалалтай байлгахыг хориглоно.
3. Тосны гоожилт, хэт их шилжилт, анхаарал татаж байвал өрөмдөхийн өмнө нүдээрээ байнга шалгана.
4. Өрмийн тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа геологи-техникийн нарядын дагуу өрөмдлөгийн ажлыг эхлүүлнэ.
5. Бүх механизмын ажиллагаа, тосолгооны байдал, хаалт, хамгаалалтуудын бэхэлгээ, цамхагийн тэнхлэг, цооногийн гүнтэй тохирсон байдал, цахилгааны газардуулга зэргийг нарийн шалгаж, илэрсэн дутагдлыг бүрэн арилгасны дараа өрмийн төхөөрөмжийг ажилд оруулна.
6. Өрөмдлөгийн байранд хүрэх зам талбайг техникийн шаардлагын дагуу зассан байна.
7. Өрмийн төхөөрөмж нь осол аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, бага механикжилтын багаж хэрэгсэл болон механизмаар тоноглогдсон байна.
8. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шал, шат, шатны бариул зэрэг нь цэвэр бүтэн байх ёстой.
9. Цахилгааны тоноглолуудаас оч үсрэх, хүчтэй халах, утаа гарах зэрэгт ерөнхий залгуурыг заавал салгаж, мэргэжлийн хүмүүсийг дуудна.
ӨРӨМДЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАХАД
Өрөмдлөгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад хөдөлгөөнт хэсгүүдэд тухайлбал өргөх эргүүлгийн тросс, шкив, өрмийн яндангийн хавчаар, өрмийн тавцангийн хавчаарыг хавчих, гидрэн ажиллагаатай хавчигч, дизель хөдөлгүүр, хөдөлгүүрийн яндан, сэнсний далбаа, шкивийн ремень, эргүүлэгч, ажилчны ажлын тавцан, домкратны хөл ба бусад янз бүрийн бүрэлдэхүүн хэсэгт ойрхон ажиллаж байвал та энэ үед маш сайн эзэмшсэн аюулгүй ажиллах арга барилыг ашиглах, мөн биеийн ямар нэгэн хэсэг, эсвэл хувцас нь хөдөлгөөнт хэсгүүдэд, хавчиж болох цэгүүдэд, халаагуурын эх үүсвэр зэрэг гэмтэл, осол гарч болох зүйлсэд ойрхон байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Өрмийн мастер өөрийгөө болон өрмийн ажилчдыг аюулгүй ажиллаж байгааг магадла.
ЦАМХАГИЙГ ӨРГӨХ, БУУЛГАХ, ТҮҮНД АВИРАХ
/Барууны тоног төхөөрөмж/
1. Цамхагийг өргөх, эсвэл буулгахдаа өрмийн тавцан, цамхаг дээр хүн зогсоогүй байгаа эсэхийг магадлана.
2. Цамхагийг өргөхийн өмнө нэмэлт хүч өгөхөөс болгоомжил.
3. Цамхагийг өргөхийн өмнө түүний гадна болон дотор талаас ямар нэгэн зүйл хаягдсан эсэхэд үзлэг хийж, хэрэв хаягдсан зүйлийг олбол найдвартай тогтоо.
4. Цамхагийг өргөхийн өмнө цамхаг болон өрмийн тавцангийн хооронд дэгээ, эсвэл бэхэлгээ байхгүй, эсвэл тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд байхгүй байна гэдгийг магадла.
5. Цамхагийг өргөхийн өмнө өрөмдлөгийн тоног төхөөрөмж тэгш газар зөв байрлагдсан, бүх домкратын хөлний түгжих хавхлага хаагдсан гэдгийг магадла.
6. Цамхагийг өргөж, буулгахын өмнө, эсвэл түүнийг ямар нэг хугацаанд шилжүүлэхэд цамхагийн шаантгуудын байрлал зөв, эсэхийг шалгах зайлшгүй хэрэгтэй ба цамхагийн тулгуур гэмтээгүй байгаа эсэхэд үзлэг хийнэ.
7. Цооног өрөмдөх өнцгийг хайхрахгүй байж болохгүй, цамхагийн тулгуурын нүхнүүд тохиргооны пальцаар холбогдсон байх ёстой.
8. Цамхагийг өргөхдөө цамхагийн гадна, дотор талд хавчигдах, эсвэл хавчигдсан зүйл байгаа эсэхийг шалга. Цамхагийн байрлалыг тохируулах тулгуур нь ямар нэгэн компрессор, өрмийн тоног төхөөрөмжийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг цохихгүй гэдгийг магадла.
9. Цамхагийг өргөхдөө түүний дээд талын хоёр шаантаг найдвартай холбогдсон эсэхийг магадлаж, өрөмдлөгийн ажлын тавцанг өрмийн цамхагийн суурьтай ижил түвшинд байрлуулж, түүний урд талын тулгуур найдвартай бэхлэгдсэн эсэхийг магадла.
10. 45-68 хэмээр болон 66-90 хэмээр өрөмдөхөөр бол цамхагийн дээд талын хоёр шаантаг найдвартай холбогдсон эсэхийг магадла.
11. Цамхагийн тулгуурын пальцуудыг зөв байрлалд хийсэн байх шаардлагатай ба цамхаг хөдлөх эсвэл угзрагдах байдал байхгүй байх ёстой.
12. Цамхагийг байнга зөв байрлалд байлгаж, түүний шилжилтийг аюулгүй болгох хэрэгтэй.
13. Цамхаг 90 хэмээр байрласан бол түүнийг буулгахдаа цамхагийн дээд талын хоёр шаантаг найдвартай холбогдсон эсэхийг магадлаад, дараа нь доод хоёр шаантгийг салгаад, шаантгаа саванд нь хадгал.
14. 66-90, 45-68 хэмээр цамхагийг буулгахдаа буулгах технологийг мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай.
14.1. Цамхагийн тулгуур ямар нэгэн компрессор, өрмийн тоног төхөөрөмжийн бусад хэсгийг цохихгүй байх.
14.2. Пальц найдвартай эсэхийг шалгаад, тохиргооны пальцыг холбо.
14.3. Цамхагийг зохих өнцгөөр өргө.
15. Цамхагийг өргөх, буулгах ажиллагаа явагдаж байхад гол өргөх эргүүлгийг холбох, салгах ажиллагааг хийх, өрмийн тавцан, цамхаг дээр зогсох зэргээр хүн ойр байж болохгүй.
16. Унахад саатуулах төхөөрөмж бүхий хамгаалах шаттай цамхаг руу авирахдаа хоёр татлагатай аюулгүйн бэхэлгээний бүсийг өмсөнө. Аюулгүйн бэхэлгээний бүс аюулгүй стандартыг хангаж байгаа, тэдгээр нь шаардлага хангахуйц байдалтай байгаа гэдгийг магадлана. Харин бүх ажил цамхаг дээр хийгдэхээр байгаа бол цамхагийг доош нь буулгаж, ажлаа гүйцэтгэх ёстой.
ӨРГӨХ ЭРГҮҮЛЭГ
Өргөх эргүүлгийн /winch/ троссын байдал зохих шаардлагыг хангасан байх ба түүнийг өдөр бүр шалгаж, шаардлагатай бол соль. Өдөрт хоёр ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд 12 сар болоод шинэчил. Тросс гэмтэлтэй байх нь аюултай.
Троссны үзүүр зөв хомучиклагдсан байх ёстой.
Гол өргөх эргүүлэг
1. Өрмийн яндангийн хавчаарыг онгойлгохын өмнө гол өргөх эргүүлгийн /main winch/ троссны /rope/ урд хэсгийг /slack/ аваад, гол өргөх эргүүлгийг зогсоох буюу түүний троссыг удаан доошлуул.
2. Гол өргөх эргүүлгийн троссоос өрмийн яндан дүүжлээстэй байгаа үед хөдөлгүүрийг унтрааж болохгүй. Эхлээд өрмийн яндангийн хавчаарыг ажиллуулах, эсвэл өрмийн яндангийн түлхүүрийг /spanner/ түүний ховилд хийх, өрмийн сумыг эргүүлэгчид /rotation head/ холбох хэрэгтэй.
3. Гол өргөх эргүүлгийн өргөх багтаамжаас илүү ачааллыг өгч болохгүй.
Гулууз дээж авагч багажийн өргөх эргүүлэг
1. Гулууз дээж авагч багаж өргөх эргүүлгийн /wireline winch/ троссоос /cable/ дүүжлээтэй байгаа үед хөдөлгүүрийг унтрааж болохгүй.
2. Гулууз дээж авагч багажийн өргөх эргүүлэг буулгах ажиллагааг явуулж байхдаа энэ ажиллагааг удаан хийх ёстой.
Өргөх эргүүлгийн троссонд тавигдах шаардлага.
1. Цамхагийг /mast/ өргөх, буулгах, ачаа өргөх зэрэгт зориулагдсан өргөх эргүүлгийн троссны /winch cable/ даац нь төлөвлөсөн ачааны хүндээс 3 дахин, өргөж чадах хамгийн их ачааны хүндээс 2,5 дахин илүү бат бэхийн нөөцтэй байна.
2. Тросс нь эргүүлгийн дамарт паспортын дагуу бэхлэгдэнэ. Өргөлт, буулгалтын ямар ч нөхцөлд эргүүлгийн дамарт 3-аас доошгүй троссны ороодос үлдэнэ. Бүх ажилчид ажил эхлэхийн өмнө троссын байдлыг шалгаж, өрмийн журналд бичнэ. Ээлжийн төгсгөлд троссыг хамгийн их ачааллаар нь нэг удаа шалгана.
3. Өргөлт, буулгалтын ажилд доорх троссыг хэрэглэхийг хориглоно. Үүнд :
3.1. 20 мм хүртэл голчтой троссны уртын хэмжээгээр утасны 5% тасарсан, 20 мм-ээс дээш голчтой троссны 10% тасарсан.
3.2. троссны элэгдэл нь голчийнхоо 10%-ийг эзлэх
3.3. тросс нь аль нэг хэсгээрээ давтагдаж задрах
4. Троссны үзүүрийг 3-аас доошгүй хавчаараар /clamp/, эсвэл зориулалтын цоожоор холбоно.
5. Троссыг таслахдаа зориулалтын багажаар гүйцэтгэнэ.
ЭРГҮҮЛЭГЧ
1. Эргүүлэгчийн шпинделийн эрээсийг өрмийн яндан, хийн цохилуурт багаж руу эрээсээр холбохдоо бага хурдтайгаар эргүүл.
2. Өрмийн яндан баригч түүнтэй хамт эргээгүй гэдгийг магадла.
3. Хэрэв эргэлтийн хурд 150 эрг/мин-аас хэтэрвэл өрмийн яндангийн савалгаа ихэсч, түүний хашлагийн автомат ажилладаг тул хурд хэтрэхээс болгоомжил.
4. Эргүүлэгчийн өрмийн яндангийн тавиур талын хэсэг өрмийн яндан дээрх хүрээнд тээглэхээс болгоомжил.
5. Өрмийн янданг нэмэхдээ удаан эргэлтийн рычагийг хэрэглэ. Хэзээ ч гол эргэлтийн рычагийг ашиглаж болохгүй. Энэ нь аюулд хүргэнэ. Удаан эргэлт 30 эрг/мин-аас ихгүй байгаа гэдгийг магадла. Түүнчлэн энэ үед гол даралт 180 бар-аас ихгүй байх ёстой.
6. Эргүүлэгчийг ашиглан өрмийн яндангийн холболтыг залгах, салгах ажиллагаа явагдаж байгаа бол хянах самбарын эргүүлэгчийн удаан эргүүлэх рычагыг байнга хэрэглэ.
7. Эргүүлэгчийг эргүүлж эхлэх, эсвэл эргэлтийг зогсоох үед хянах самбарын эргүүлэгчийн рычагны шилжилтэд, түүнчлэн энэ үед гол даралт 180 бар-аас ихгүй байгаа гэдгийг магадлаад, өсөлт, бууралтыг зөв ашиглан байнга төвөггүй хийх хэрэгтэй.
УГААЛГЫН ШИНГЭН
Шавар, химийн бодистой харьцах
1. Бүх ажиллагсад өрөмдлөгийн талбайд шавар, химийн бодистой бүтээгдэхүүний аюулгүй ажиллагааны заавруудыг агуулсан мэдээллүүдтэй /Материалын аюулгүй ажиллагааны хуудсыг – Material Safety Data Sheet/ танилцаж, уншиж, ойлгоод, тэдгээрийг эзэмшиж чадна гэдгээ магадла (ялангуяа гараараа харьцах бодисуудтай). Түүнчлэн засварын газарт ямар нэгэн химийн бодис хэрэглэх тохиолдолд бас хамаарна.
2. Химийн бодистой харьцах, тэдгээрийг хэрэглэх, гартаа барихаас өмнө Ээлжийн ахлагчаас /Supervisor/ зөвлөгөө авна.
3. Та арьсандаа химийн бодис хүргэхгүй, эсвэл аюултай ууршилтаар амьсгалахгүйн тулд таны хэрэглэж байгаа НБХХ /РРЕ/ ө.х. чийгтэй цаг уурын хувцас, хошуувч, бээлий г.м. танд тохирч байгааг магадла. Ямар нэгэн дэлбэрэлт болсон талбай руу очих болбол арьсандаа эмчилгээний тос түрх.
4. Төхөөрөмж, хэрэгсэлд химийн бодистой зүйлсийг зөв хэрэглэсэн, эсвэл зөв хэрэглэгч ашигласан гэдгийг магадла.
5. МАА /материалын аюулгүй ажиллагаа/ хуудсанд бичигдсэн /хэрхэн хадгалах, хэрэглэх, ашиглах талаар/ заавар зөвлөгөөг үзэхгүйгээр та уг бодистой аюулгүйгээр ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Мөн химийн бодисууд холигдоогүй байгаа гэдгийг магадла.
6. Химийн бодистой ажиллаж дуусмагц, түүнийг аюулгүй газар хадгалсан гэдгийг, НБХХ-ийг тайлмагц химийн бодис арьсанд чинь хүрээгүй байна гэдгийг магадла. НБХХ-г зөвхөн цэвэр усаар угаа.
7. Улсын болон орон нутгийн хуулийн дагуу “хэрэглэсэн” савнуудыг эмхэлж, цэгцэл.
Шавар уусмалын сав, шахуурга
1. Угаалгын шингэнийг /mud/ эргэлтэд оруулж байгаа шахуургын /pump/ аюулгүйн хавхлага 600 пси дээр тохирч байгаа эсэхийг шалга.
2. Шавар уусмалын сав /mud tank/ тэгшхэн газарт байрлагдсан байх ба түүнийг аюулгүй байдалд байгаа гэдгийг магадла.
3. Шавар уусмалын шахуурга болон холигч унтраах байрлалд, гол дамжуулга болон холигчийн крантууд тохирох байрлалд байгаа эсэхийг шалгана.
4. Бүх хамгаалалтын хашлага /guard/, рейлс /rails/ байрандаа найдвартай байгааг шалгаад, гэрлийн суурь, хяналтын пост найдвартай байгааг магадлаж, асаахаас өмнө бүх зүйлс зохих шаардлагыг хангасан гэдгийг дахин магадлана.
Угаалгын шингэн бэлтгэх
1. Шавар уусмал бэлтгэх талбай нь 40 мм-ээс зузаан банзаар доторлогдсон, эсвэл бетондож шалласан, хальсан шингэн урсах зориулалтын ховилд орохоор налуутай, төхөөрөмжид /зуурагч хөөрөг г.м./ үзлэг үйлчилгээ хийхэд тохиромжтой зай хэмжээтэй байна.
2. Шавар уусмалын нээлхийг тойруулан 1.0 метр өргөнтэй шат, тавцантай хайс, аранга хийнэ. Шатны өргөний доод хэмжээ 1.5 метр, налуугийн дээд хэмжээ 30°, хамгаалах саадуудын хоорондын зай 0.25 метр байвал зохино.
3. Шавар уусмалын нээлхийг торон тагаар хаана. Торны сүлжээний хэмжээ 150х150мм-ээс ихгүй байна.
4. Хоногт 25 м3 уусмал боловсруулдаг шавар зуурагч, 2 м3-ээс дээш багтаамжтай зуурагч машинд шаврыг механик аргаар ойртуулах, оруулах ажлыг гүйцэтгэвэл тохиромжтой. Шавар зуурагчийн ажиллаж байх үед шавар, бусад материалыг түүний амсар руу царил, хүрз зэрэг зүйлээр түлхэж оруулах , дээж авахыг хориглоно.
5. Шингэний суваг нь 0.65 м өргөнтэй гадна талаараа 0.4 м-ийн өндөр хашлагатай байна.
6. Шавар зуурагчийг засварлах үед дамраас дамжуулах оосрыг салгаж, цахилгаан залгуур дээр “Залгаж болохгүй, хүмүүс ажиллаж байна” гэсэн санамж тавина.
7. Газар нүхэнд шавар, усыг хадгалахдаа 1 метрээс багагүй өндөртэй хашлага хийж дээгүүр нь хавтан тавина.
8. Уураар ажиллах шавар зуурагч нь хальсан шингэнийг гадагш алдахааргүй битүүмжлэгдсэн байна.
9. Хүчил, шүлтийн хольцтой шаврын уусмалыг бэлтгэх ажилчид резин бээлий, нүдний хамгаалах шил, тусгай баг, хувцас, резин элгэвч, гутлаар хангагдах ёстой.
10. Шавар уусмал цэвэрлэх тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулахад дараах зүйлүүдийг анхаар :
10.1. резин хоолойн байдлыг шалгах
10.2. эргэн болон тавган холбоос найдвартай бэхлэгдсэнийг шалгах
ТУСЛАХ БАГАЖ
Багаж хэрэгсэлтэй ажиллах
1. Гар багаж нь /hand tools/ тодорхой төрлийн ажлыг гүйцэтгэхэд зориулагддаг ба зөв ашиглавал осол аваар гарахгүй.
2. Аливаа багажийг зориулалтаас нь өөр зорилгоор хэрэглэж болох боловч энэ нь осол аваар гаргах, эсвэл үр дүн муутай ажиллахад хүргэдэг.
3. Аливаа багаж нь цэвэрхэн, ажиллагаа нь сайн байх ёстой.
4. Түлхүүрийн хаздаг хэсгийг /stilson jaws/ хурц, цэвэрхэн, сайн ажиллагаатай байлгаж, хөдөлдөг хэсгийг тослох хэрэгтэй.
5. Тохирсон хэмжээтэй, төрөлтэй /ө.х. дээжний янданг /inner tube/ толгойн хэсгээс /backend/ нь салгахдаа тусгай түлхүүр /special wrench/, газовой түлхүүрийг /wrench/ ашиглана. Өрмийн цуваа янданг /rod/ холбоосоор /joint/ нь тайлах үед ашиглах түлхүүрийг зөв байрлалд тавихгүй бол түлхүүр гулсч, харваж, таныг цохиж магадгүй гэж бодож, болгоомжтой байх хэрэгтэй.
6. Өрмийн яндангийн газовой түлхүүрийг /pipe wrench/ татах нь түлхэхээсээ аюул багатай.
7. Баттай зогсч, тэнцвэрээ ол. Хуруугаа няцарч болох газар бүү хүргэ.
8. Газовой түлхүүрэнд /wrench/ хэт их ачаалал бүү өг.
9. Илүү сайн хөшихийн тулд түлхүүр дээр уртасгагч ашиглаж байгаа бол онцгой анхааралтай бай. Ер нь энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөггүй, бас сайшаадаггүй.
10. Чийгтэй үед, мөн шатамхай хийн хажууд цахилгаан багажийг бүү ашигла.
11. Хийгээр ажилладаг багажийг ашиглаагүй үедээ салгаж, унтраа. Гэхдээ салгахаасаа өмнө хийн шугамаас хийг үлээлгэн гарга.
Янз бүрийн зориулалттай түлхүүрийг ашиглах
1. Түлхүүрийн плащикийг /jaw/ төмөр сойзоор /iron brush/ байнга /хамгийн багаар бодоход өдөр болгон/ цэвэрлэх ёстой. Түлхүүрийн бариул нь тосгүй байх ёстой. Түлхүүрийн плащик элэгдсэн, эсэхийг шалгаад шаардлагатай бол соль. Түүнчлэн пүршний байдлыг шалга.
2. Өрмийн яндангийн эрээснээс /rod thread/ 10-20 см доторх талбайд бэхжүүлэлт хийгдсэнээс хатуу байдаг тул уг хэсэгт түлхүүрийг байрлуулж огт болохгүй.
3. Газовой түлхүүр /wrench/ дээр жинг нэмэгдүүлэхээс өмнө түүний зайг шалга.
4. Түлхүүрийг өрмийн янданд барих үед түлхүүрийг хальтирахаас зайлсхийх зорилгоор түүний тохируулгыг давтан шалгасан байх шаардлагатай.
5. Өрмийн яндангийн холболтын хэсэг суларсан үед газовой түлхүүрийг мултрахаас хамгаалж, түүний эрүүг нэг гараараа барих нь хамгийн тохиромжтой. Ерөнхийдөө та газовой түлхүүртэй харьцахдаа түүнийг өөрөөсөө түлхэж байх хэрэгтэй.
6. Салан назгай байрлуулсан түлхүүр нь мултарч унах, хүний амь бүрэлгэж болзошгүйг анхаар.
7. Өрмийн яндангуудын холболтыг залгах, салгах үед газовой түлхүүрийн эрүүн дээр гараа тавьж болохгүй.
ТЕХНОЛОГИЙН БАГАЖ
Өрмийн яндан
1. Хавчаарыг ажиллуулахдаа хянах самбар дахь рычагийг тохирсон байрлалд оруул.
2. Өрмийн янданг татах, эсвэл буулгах ажиллагаа явагдаж байхад өрмийн ажилчин өрмийн тоног төхөөрөмжийн хойд талын ажлын талбайд зогсоно.
3. Өрмийн яндангийн эрээсийг залгах, салгах үед түлхүүр болон цамхагийн хооронд гар чинь байхгүй гэдгийг магадла. Өрмийн янданг татаж байхад өрөмдлөгийн бригад аюулд өртөхөөргүй газар зогсох шаардлагатай ба өрмийн мастер хянах самбарын хойд талд зогсох шаардлагатай.
4. Цооногийн гүн их бол өрмийн янданг хэт хурдан татаж болохгүй. Тухайлбал : UDR 1000-д гидрийн даралт 50-80 бар орчим байна.
5. Өрмийн янданг цооногоос татаж гаргах ажиллагаа явагдаж байхад өрмийн мастер, өрмийн янданг өрмийн ажилчинг аюулд өртүүлэхээргүйгээр тохиромжтой байх тийм хурдтайгаар буулгана. Өрмийн янданг буулгах ажиллагаа цэвэрхэн явагдах ёстой ба өрмийн ажилчид гарын хуруу, бугуй, гараа гэмтээхээс болгоомжил.
6. 75-90 хэм бүхий ямар нэгэн налуугийн цамхагтай тавиур дээр өрмийн янданг буулгахдаа түүнийг барих зориулалт бүхий гар татлагын хавчигч хэсэг тавиурыг цохихоос өмнө өрмийн ажилчинд өрмийн янданг компрессор руу чиглүүлэн урагшаа татах хугацаа зайлшгүй өгөх хэрэгтэй. Нөгөө талаар өрмийн яндан тэнцвэргүй ойх нь өрмийн ажилчинг гэмтээх аюултай.
7. 60-50 хэмтэй өрмийн суманд 3 м HWT, эсвэл 3 м HQ янданг нэмэхдээ өрмийн ажилчин хөдөлгөөнт хэсгүүдээс тухайлбал, эргүүлэгч болон газовой түлхүүрийн хөдөлгөөнөөс болгоомжил. Өрмийн яндан баригчийн хавчигч болон дэгээний хоорондох гинж татагдсан байх ба уг гинж, өрмийн яндангийн хооронд хуруугаа оруулж гэмтээхээс болгоомжлохын тулд бээлий өмс.
8. Өрмийн яндан гол өргөх эргүүлгийн троссоос дүүжлээтэй байгаа үед хөдөлгүүрийг унтрааж болохгүй. Эхлээд өрмийн яндангийн хавчаарыг ажиллуулах, эсвэл өрмийн яндангийн түлхүүрийг түүний ховилд хийх, үгүй бол өрмийн сумыг эргүүлэгчид холбо.
9. Өрмийн янданг тавиур руу буулгахаас өмнө түүний хүндийн хүчний төв нь тавиурын дотор талд төвлөрөх ёстой.
10. Өрмийн янданг өргөх үед түүний төгсгөлийг хашлагын дээд хэсэгт тавь.
11. Өрмийн яндан нь троссыг чиглүүлэгч болон троссын шкивд гацаж болзошгүй тул түүнийг зөв өргөж буулга.
12. Өрмийн яндан унаж, мултарч болзошгүй тул түүнийг зөв өргөж, буулга.
13. Өрмийн яндангийн байрлал компрессор болон тоног төхөөрөмж дээр байгаа бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг цохиж унахгүй гэдгийг магадла.
14. Өрмийн яндангийн холболтыг салгахын өмнө өрмийн сумнаас ямар нэгэн даралттай хийг байнга гарга.
15. Өрмийн янданг хэт их доошлуулах нь түүнийг цооногт гацахад хүргэж болзошгүй тул болгоомжил.
16. Бүх өрмийн яндангийн төгсгөл тавиурыг түшсэн гэдгийг магадла.
Дээжний яндан
1. Дээж авагч багажны зүйлс /дээжний яндан баригчийн түгжих хэсэг, шахах пүрш, толгойн хэсгийн жадан үзүүр, шпилька г.м./ ажиллагаа сайтай байгаа гэдгийг өдөр бүр шалга. Жадан үзүүр нь зайлшгүй төмөр утастай байх ба энэ нь найдвартай байх ёстой.
2. Дээжний яндан өрмийн яндан руу гулсч болзошгүй тул өрмийн ажилчин нэг талд нь зогсч түүнийг унахаас урьдчилан сэргийлэх зорилгоор доод талыг нь тулна.
3. Дээж авагч багажийг огцом угз татахад дээжний яндан баригчийн холбоос салгагддаг тул дүүжлээтэй дээжний яндан доор хүн зогсож болохгүй.
4. Дээжний яндан цоожлогдож байгааг найдвартай тогтоо.
5. Очих зам болон ямар нэгэн явган явах зам цэвэрхэн байгаа гэдгийг магадла.
6. Өрмийн яндан руу дээжний янданг буулгахдаа болгоомжил. Дээжний яндан баригчаас дээжний янданг салгасны дараа түүнийг цэвэрлэж, найдвартай газар байрлуул.
7. Гараа дээжний яндангаас болгоомжил. Дээжний яндангийн ажиллагааг шалгаж, шаардлагатай бол засварла, соль. Дээжний яндангийн тавиур тогтвортой байгааг магадла. Даралттай угаалгын шингэнээс болгоомжил, шаардлагатай бол гоожилтыг заварла.
8. Дээжний яндангийн ирмэгээс болгоомжил.
9. PQ-ийн дээжний янданг өргөх төхөөрөмж, амтай түлхүүр ашиглан барихдаа өрмийн ажилчин болон мастер нь бие биедээ анхаарал тавьж байх ёстой. Өрмийн ажилчин нь дээжний янданг өрмийн сумны дээд талд аваачмагцаа аюулгүйн зайнд холдож зогсоно. Ингэхдээ дээжний яндан шулуун байдаггүй тул нэг талд нь зогсч байх шаардлагатай.
10. Хөдөлгүүрийг унтрааж, гулууз дээж авагч багажийг өргөх эргүүлгээс дүүжлээтэй орхиж болохгүй.
ГУЛУУЗ ДЭЭЖ ГАРГАХ
1. Гулууз дээж /core/ авахдаа доорх нөхцлийг биелүүлсэн байна.
1.1 элеватораар /hoist plug/ дүүжилсэн байдалтайгаар тормозоор бариулах
1.2 яндангийн доод амсар /rod bottom/, шалны хоорондын зай 0.2 м-ээс ихгүй байх
2. Яндангаас гулууз дээж авах үед дараах зүйлсийг хориглоно.
2.1 дүүжилсэн яндангийн доод амсраас гараар барих
2.2 дүүжилсэн янданд байгаа гулууз дээжийг гараар шалгах
2.3 янданд байгаа дээжийг насосоор хүчтэй шахах
3. Гулууз дээжний хайрцаг нурахаас болгоомжил.
4. Дээж дээжний яндангаас гарч дуусмагц түүнийг зөв дэс дарааллаар нь хэвтээ байрлуул. Та дээжийг алхаар цохиход, дээж хэдэн хэсэг болж хуваагдана.
5. Дээжийг хагалах үед түүний дор гараа бүү тавь. Дээжийг гараараа барих үедээ бээлий хэрэглэ.
6. Бүх дээж яндангаас гарч дууслаа гэж бодмогцоо /хэдэн метр өрөмдсөн, хайрцаганд хичнээн метр дээж байна гэдгийг тооцоолон/ та янданд дээж үлдээгүй байна гэдэгт найдаж болно. Харин дээжний янданг бүү шагайгаарай.
7. “Юм өргөх” зааврыг зөв дагаж мөрд.
ӨРМИЙН ХУШУУГ СОЛИХ
1. Газовой түлхүүрийг өрмийн янданд байрлуулж, зөв хэрэглэ. Газовой түлхүүрийн эрүүг шалгаж, шардлагатай бол соль.
2. Өрмийн яндангийн эрээс болон газовой түлхүүрээс гараа болгоомжил
3. Өрмийн хушууг тайлах, чангалахдаа доорх нөхцлийг биелүүлсэн байна.
3.1 элеватораар дүүжилсэн байдалтайгаар тормозоор байрлуулах
3.2 яндангийн доод амсар болон шалны хоорондын зай 0,2 м-ээс ихгүй байх
ӨРМИЙН ЯНДАНГИЙН ХАВЧААР, ТАВЦАНГИЙН ТҮЛХҮҮР
1. Өрмийн яндангийн хавчаарыг онгойлгохын өмнө гол өргөх эргүүлгийг байнга хэрэглэнэ
2. Өрмийн тавцангийн гидрэн түлхүүрээр ажиллаж байгаа үед түүний шилбэн дээр гар, хуруугаа хүргэж болохгүй
3. Өрмийн янданг татахдаа өрмийн яндангийн хавчаарыг онгойлгохын өмнө гол өргөх эргүүлгийг троссны урд хэсгийг ав.
ГИДРИЙН ШЛАНГ, ТҮҮНИЙ ХОЛБОЛТ
1. Гидрийн шлангад Hydraulic hose эсвэл түүний холболтод connection ямар нэгэн юм болбол өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг яаралтай унтраасан байх ёстой.
2. Шланг болон холбогчийг ижилхэн хэмжээтэйгээр нь сольж, эрээсүүдийг нь амсуулж найдвартай эрэгдэнэ.
КОМПРЕССОРЫГ БАЙРЛУУЛАХ, ТҮҮНИЙГ АЖИЛЛУУЛАХ
1. Агаар гаргах клапан руу main valve агаарын шугам холбогдсон үед компрессорыг compressor нүүлгэж болохгүй.
2. Тосны хэмжээг шалгахдаа харах цонхоор шалга. Тос нэмэхээр бол цоргоны бөглөөг нэг бүтэн эргүүлнэ.
3. Хөргөлтийн системийн cooling system температур 90 градусаас доош байхад хөдөлгүүрийн хөргөлтийн системийн таглааг онгойлгоно. Ингэхдээ даралт дээд утга буурах хүртэл таглааг удаан, нэг бүтэн хагас эргэлтээр эргүүлнэ.
4. Агаарын шугамын air line төгсгөлийн гарах цорго, түүнчлэн өрмийн төхөөрөмжийн агаар орох клапан руу холбогдсон шлангийн аваарын тороор зайлшгүй хамгаалсан байна.
5. Агаар хураагчаас гарах тостой агаар нь хортой бөгөөд тосны хэмжээг сайн тохируулах хэрэгтэй.
6. Өрмийн төхөөрөмж дээр гол хаах клапаны дараа ус, хөөсний холбох цэг байнга байрлах бөгөөд ингээгүйгээс гол агаарын шугам, компрессор руу хольц нь шахагдан орж, компрессор гэмтэнэ.
7. Тос агуулсан хошуу ирлэгч машины агаараар амьсгалбал хортой.
8. Зарим өрмийн тоног төхөөрөмж өндөр даралтын компрессор хэрэглэдэг. Өндөр даралтын агаар шахах нь үхэлд хүргэдэг тул дараах зарчмыг баримтал.
8.1 хийн штанг нь үзүүртэй хамгаалалттай байна
8.2 циклон cyclon аюулгүй байгааг магадла
8.3 даралтын таг, шугам руу бүү цохь
8.4 шлангыг бүү гэмтээ
8.5 долоо хоног бүр даралтын тагийг шалга
8.6 шлангийг салгахаас өмнө агаарын шугаманд байгаа агаарыг бүрэн гарга
8.7 хүмүүсийг агаарын шлангаас хол байлга
8.8 компрессорын ойр орчимд нь гаднын хүн бүү байлга
8.9 шахсан агаартай харьцаж байгаа үед хамгаалалтын шил зүү
ГҮЛУУЗ ДЭЭЖ АВАГЧ БАГАЖТАЙ АЛМАЗАН ӨРӨМДЛӨГ БОЛОН
ЦОХИЛУУРТ ЭРГЭЛТЭТ ӨРӨМДЛӨГӨӨР ЦООНОГ ӨРӨМДӨХ
ЦОХИЛУУРТ ЭРГЭЛТЭТ ӨРӨМДЛӨГӨӨР ЦООНОГ ӨРӨМДӨХ
1. Өрмийн яндан гоd, бэхэлгээний яндан casing, өрмийн цуваа яндан drill pip зэргийг өргөхдөө, эсвэл буулгахдаа тэдгээрийг элеваторт hoist plug, эсвэл эргүүлэгчийн шпинделийн rotation head шилжүүлэгчид sub сайн эргүүлж холбоод, эрэгдсэн холбоосыг дахин шалгаж, тэдгээрээс хомучик clamp эсвэл амтай түлхүүрийг sраnnег сугалж авна.
2. Өрмийн цуваа янданг drill pipe өрмийн суманд холбохдоо, эсвэл салгахдаа өрмийн яндангийн дэгээ hооk, хавчигч clam shell багажийг ашиглаж байгаа бол янданд ачаалал өгөхөөс өмнө уг багажны тросс сайн байдалтай байгааг, троссны хомучик cable clamp зөв, шаардлага хангахуйц чангалагдсан байгааг, өрмийн яндангийн дэгээ hоок, хавчигч clam shell янданд зөв байрлагдсан байгаа зэргийг тус тус шалгана.
3. Өрмийн яндан rod, бэхэлгээний яндан casing, өрмийн цуваа яндангийн drill pipe холбоосуудыг тайлахаас өмнө тэдгээрт хомучик clamp, эсвэл амтай түлхүүр spanner зөв байрлагдсан эсэхийг шалгана.
4. Түлхүүр spanner, гидрэн газовой түлхүүр hydraulic pipe wrench or tongs болон өрмийн тавцангийн хавчигч foot clamp зэрэг бусад багажтай болгоомжтой ажиллах, тэдгээрийг эргэж байгаа өрмийн сумтай шүргэлцэхээргүй байлгана.
5. Өрмийн яндангийн холболтыг залгаж, салгахдаа болгоомжтой ажиллах ба биеийн аль нэг хэсгийг ямар нэгэн түлхүүр stilson, tongs, break, out spanner болон цамхагийн mast хооронд байрлуулж болохгүй.
6. Түлхүүр Stilsons, гидрэн газовой түлхүүрийг hydraulic pipe wrench or tongs ашиглаж байгаа үед зөв байрласныг шалгах ба өрмийн янданг drill pipe, бэхэлгээний янданг casing гэмтээхээс зайлсхий.
7. Хийн цохилуурт багажнаас hammer цүүцийг bit салгахдаа хийн цохилуурт багажинд hammer хавчаарыг slip, сагсанд цүүцийг нь basket тус тус хийнэ.
8. Яндангаас rod гараараа барихдаа эрээсний thread дотор талд гар, хуруугаа оруулж болохгүй. Ялангуяа дээжний яндангийн tube эрээс хурц байдаг тул таны гар, хурууг зүснэ.
9. Өнхрөх боломжтой зүйлсийг зөв дэс дараалуулан байрлуулах ба тэдгээрийг барих үед өнхөрч таны хурууг хавчиж болзошгүй тул болгоомжил.
10. Халуун янданд гараа хүргэхээс зайлсхий.
11. Элеватор hoist plug, эсвэл өрмийн яндангийн дэгээ hook, хавчигч clam shell багаж, угаалгын шингэний/хийн шланг water/air hose, угаалгын шингэний/хийн цутгалан water/air swivel зэргийг тус тус шалгаж, тэдгээр нь зөв ажиллагаатай, тосолгоотой зэргийгмагадла.
12. Өрмийн төхөөрөмж rig ажиллаж байхад цамхаг mast руу авирах оролдлого хийж болохгүй. Хөдөлгүүрийг motor зогсоосны дараа цамхагаас хальтирч, унахаас зайлсхийх зорилгоор бэхэлгээний бүс safety belt, татлагыг lanyard хэрэглэж цамхаг руу авирна.
13. Цамхаг руу авирах үед түүний шатыг lader байнга ашиглах ба шат нь шавар уусмал mud, тосолгооны материал lubricant болоогүй байгааг магадла.
14. Шат руу авирах, буух үедээ гартаа түлхүүр багаж tools барьж болохгүй ба тэдгээрийг саванд хийж барьсан байх ёстой.
15. Хэрэв шатны тавцан platform дээр ажиллах гэж байгаа бол тэнд аюулгүй бүс safety belt тоноглогдсон байгааг магадла.
16. Хэрэв засварын үед гинж chain, ремень belt, араа gear зэргийн хаалт хашлагыг guard нь салгачихсан байгаа бол буцаагаад байрлуул.
17. Өрмийн тоног төхөөрөмжийн хянах самбарыг rig control зохимжтой газарт тогтвортой байрлуул.
18. Ажиллаж байгаа тоног төхөөрөмжид механик зүйлс бүү хий. Өргөх эргүүлгийн трос winch cable ажиллаж байгаа үед гараа болгоомжил.
19. Элеваторыг hoist plug ашиглаж байгаа үед троссыг бүү сул унжуул.
20. Гулууз дээж авагч багажны өргөх эргүүлгийн wireline winch гинж, шарик bearing, рычаг lever зэргийг шалгаад, тосолгоотой байгааг магадла.
21. Гулууз дээж авагч багаж wireline бууж байгаа үед трос rope мушгиралдаагүй байгааг магадла. Хэрэв дээжний яндан баригч overshot гогцоорсон бол энэ нь таны гар эсвэл хүзүүг амархан ороож, муу үр дагаврыг бий болгоно.
22. Дээжийн янданг inner tube цооногоос татаж байгаа үед түүнийг зогсооход бэлэн байлгах зорилгоор таталтыг удаан хийнэ.
23. Дээжний янданг inner tube цооногоос бүрэн татаж гаргаагүй үед гараа хүргэх, гараа хүргэхээр завдахыг хориглоно.
24. Баганат өрөмдлөгийн conventional core barrel drilling үед дээжийг гаргахдаа
25. хөндлөн хэвтүүлнэ. Баганат яндан core barrel элсваторт Hoist plug өлгөөтэй байгаа үед дээжийг авах оролдлого хийж болохгүй.
26. Гулууз дээжийг core дээжний яндангаас гаргахаас өмнө дээжний яндангаас
27. inner tube толгойн хэсгийг back end салгана. Дээжний яндан inner tube дээжний яндан баригчид overshot дүүжлээстэй үед дээжийг авах, авах оролдлого хийж болохгүй.
28. Дээжийг авах үедээ дээжний яндангийн төгсгөлд хамгаалах хэрэгсэлгүй гараа байрлуулж болохгүй. Дээж дээжний яндангаас гулсан гарч ирэхдээ таны гарыг зүсэх, хөхрүүлэх, ясыг нь хугалах тийм хангалттай хүчтэйгээр гарч ирдэг.
29. Дээжийг дээжний яндангаас ус болон шавар уусмал ашиглан шахаж гаргах үед дээжний яндангийн урд талд бүү зогс. Дээжийг дээжний яндангаас гаргахдаа хийн даралтыг ашиглаж болохгүй. Энэ нь маш аюултай.
30. Геотехникийн өрөмдлөгийн үед дээжний яндангаас sample tube барьж
болохгүй. Энэ нь хурц ирмэгтэй учраас таны гар, хурууг зүснэ.
болохгүй. Энэ нь хурц ирмэгтэй учраас таны гар, хурууг зүснэ.
31. Лааг wax халааж байгаа үед зориулалтын халаагуур ашиглах ба халуун лааг Биеийнхээ ил хэсэгт дусаахаас болгоомжил.
32. Өрөмдөхөөс өмнө талбайг цэвэрлэ. Газар доор кабель, ямар нэг зориулалтын шугам байгаа эсэхийг шалга. Хэрэв газар доор цахилгааны шугам байгаа бол дараах зүйлийг анхаар. Үүнд:
33. Цахилгааны хүчдэл нь 132000 вольтоос их бол уг шугамнаас өрмийн тоног
төхөөрөмжийг байрлуулахдаа 10 метрээс хол зайд байрлуул.
төхөөрөмжийг байрлуулахдаа 10 метрээс хол зайд байрлуул.
34. Хэрэв өрөмдлөгийг цахилгааны шугамын ойролцоо зайлшгүй хийх шаардлагатай бол цахилгааны шугамыг бүрэн салгасны дараа өрөмдлөгийг хий.
35. Цахилгааныг бүрэн салгасан болохыг шалгахаас нааш цахилгааны шугам
Аюултай хэвээр байгаа гэдгийг анхаарвал зохино.
Аюултай хэвээр байгаа гэдгийг анхаарвал зохино.
36. Өрөмдлөгийн ажил эхлэхээс өмнө бүх хүн өрөмдлөгийн ажил эхэлж байгааг мэдсэн байх ёстой.
37. Цахилгааны шугамын аюулыг зайлуулсны дараа өөрөө явагч өрмийн тоног
төхөөрөмжийг домкратаар эргэ.
төхөөрөмжийг домкратаар эргэ.
38. Өрмийн тоног төхөөрөмж хөдөлгөөнгүй тогтвортой болсон гэдгийг магадла.
39. Гидрийн шланг hydraulic hoses, тросс wipe ropes зэрэг нь цамхагийг
өргөхөд боломжтой байгааг шалга. Цамхагийг болгоомжтой эргэ.
өргөхөд боломжтой байгааг шалга. Цамхагийг болгоомжтой эргэ.
40. Цамхаг өргөгдсөн байхад өрмийн тоног төхөөрөмжийг бүү зөөвөрлө.
41. Даралтат савны аваарын клапан бөглөрсөн, эвдэрсэн эсэхийг шалга.
42. Хийг гаргахын өмнө хийн шугамын ойролцоо хүн байхыг хориглоно.
43. Илүүдэл ус, шавар, бохирдсон түлш, тосолгооны материалыг зохистой газар руу зайлуул.
44. Циклон, шавар зуурагч зэрэг туслах төхөөрөмжүүдийн байрлалыг аюулгүй
байдалд байгааг магадла.
байдалд байгааг магадла.
45. Өрмийн яндан болон керн авагчийн холбоосыг тайлах үед та унахааргүй байхаар хөлөө урд, хойно тавь. Овор хэмжээ том багажуудыг овор хэмжээ багатай багажаар тайлах оролдлого бүү хий. Түлхүүрийг зориулалтаар нь ашигла.
46. Гинж, ремень, араа г.м-ийг засварлаж байх үед болгоомжтой ажилла.
47. Цооногт керн байгаа эсэхийг шалгах зорилгоор багаж оруулахдаа түүний
үзүүрийг халуун лаанд дүрдэг тул түүнд түлэгдэхээс болгоомжил.
үзүүрийг халуун лаанд дүрдэг тул түүнд түлэгдэхээс болгоомжил.
48. Хийн цохилуурт багаж хэрэглэж байгаа үед түүний шүд элэгдэж солихоор болбол зориулалтын тавцан дээр тавьж, зориулалтын түлхүүрийг нь хэрэглэ.
49. Мотортой холбоотой дараах зүйлийг анхаарах. Үүнд:
49.1 моторыг цэвэр байлга.
49.2 бүх хүн мотор ажиллахаас өмнө мотор ажиллах гэж байгааг мэдсэн байх ёстой.
49.3 эргэдэг эд ангиудын аюулгүйн хамгаалалтыг авсан өрмийн тоног
төхөөрөмжийг бүү ажиллуул.
төхөөрөмжийг бүү ажиллуул.
49.4 ажиллаж байгаа өрмийн тоног төхөөрөмжүүдэд үзлэг үйлчилгээ, засвар бүү хий.
49.5 радиаторын тагийг хөргөлтийн шингэний температур буцлах цэгээс доош болтол бүү ав.
49.6 шатахуун, гидравликийн шингэн үсэрсэн тохиолдолд цэвэрлэж бай.
49.7 оч, цог түлшинд хүрэхээс болгоомжил.
Өрмийн яндангийн гар татлагын чиглүүлэгч
1. Өрмийн яндангийн гар татлагын троссын чиглүүлэгчийн багтаамж 200 кг тул түүнээс их ачааллыг өгч болохгүй. Энэ тросыг ашиглаж байгаа үед өрмийн төхөөрөмж дээр байгаа компрессор руу өрмийн янданг татах хугацааг өрмийн ажилчинд олго.
2. 75-аас 90 градусын хооронд ямар нэгэн өнцөгт байрлуулсан цамхагтай өрмийн яндангийн тавиур дээр өрмийн янданг буулгаж байвал өрмийн янданг хавчих түлхүүр уг тавиурыг цохихоос өмнө, тэнцвэрээ олоогүй яндан ажилчинг гэмтээхээс өмнө компрессорын зүг янданг татах боломжийг ажилчинд өгөх
Дээжний шланг, циклоныг цэвэрлэх
1. Бүх агаар, гидрийн даралт hydraulic pressure хийн болон гидрийн системээс hydraulic system шавхагдсан байх ёстой. Гидрийн даралт нь онгорхой байрлалд байх ёстой ба тагтай байна.
2. Циклон сусlоn цэвэрлэгдсэн гэсэн итгэл танд төрмөгц, дээжний шлангны холболтыг шалгаж, тэдгээр нь чангалагдсан, шлангны бэхэлгээний холболт зөв хийгдсэн эсэхийг түүнчлэн жийрэг элэгдээгүй эсэхийг шалгах.
3. Өрөмдлөгийг эхлүүлэхийн өмнө дээжний шланг бөглөрсөн эсэхийг шалгаж, бөглөрсөн бол түүн рүү усны шахуургаас ус шахах эсвэл бага даралттай хийгээр үлээлгэ. Харин хий үлээлгэх шилжүүлэгчийг ашиглан хэзээ ч шалгаж болохгүй.
4. Дээжний шлангийг солихдоо түүнд ямар нэгэн даралттай хий байхгүй, эргүүлэгч доошлогдсон гэдгийг магадлана.
5. Дээжний шлангыг угсрах, задлахдаа уг ажлыг гүйцэтгэх хүн нь өөртөө аюулгүйн бэхэлгээний бүсийг зөв холбож, өмссөн гутал чинь цэвэр, хуурай, хөлд тохирсон байгаа гэдгийг магадлана. Тухайн ажилд зориулагдсан зөв багажтай байгаа гэдгээ Өрмийн мастер болон Ээлжийн ахлагчаар шалгуул.
6. Дээжний шланг руу шлангны үзүүрийг хомучлахдаа таны ажиллах зүйлс гэмтэлгүй гэдгийг Өрмийн мастер, Ээлжийн ахлагчтайгаа хамт шалгаад, шланг болон түүний төгсгөлийн хэсэг гадна болон дотор талдаа элэгдсэн, үрэгдсэн эсэхэд үзлэг хийж,шаардлагатай бол зохих арга хэмжээг ав. Боолтуудыг 1/8-ын амтай түлхүүрээр чангалах ба 200FT LBS хүчдэлээр шах. Шлангны гаднах болон хомучикийн дотор талын голчуудын хооронд зай байхгүй гэдгийг магадла.
7. Дээжний шланг нь өндөр даралтын шланг шиг найдвартай байх шаардлагатай.
Хийн цохилуурт багажийг залгах, салгах
1. Өрмийн янданг буулгаж эхлэхээс өмнө хашлаган хамгаалалтаа хийснээ магадла.
2. Компрессорын хийн шугамыг онгойлгож, хийн цохилуурт багажны ажиллагааг хэдэн секунд шалгана. Энэ үед эвүүр мод задарч магадгүй тул хийг хэт ихээр бүү ашигла.
3. Эрээсийг салгаж байхдаа хий алдагдах, эсрэг даралт үзүүлэхээс болгоомжил.
4. Хийн цохилуурт багажийг "нягт" эвүүр модон дээр цүүц, түүний шилжүүлэгчийн хооронд зай байхгүй болтол нь буулгана.
Хийн шланг
1. Хийн шлангийн холболтыг байнга найдвартай холбо.
2. Компрессор, өрмийн тоног төхөөрөмжийн хоорондох хийн өндөр даралтын шлангныүзүүрүүд нь чанга хомучлагдсан, гинжин холбоосоор компрессор болон өрмийн тоног төхөөрөмжид найдвартай холбогдсон байх шаардлагатай.
Компрессор ба бүстерийг ажиллуулж эхлэх журам
1. Компрессор, эсвэл бүүстер нь машин дээр тоноглогдсон бэхэлгээ, зангууг хийж, тавцангаас үсрэлгүйгээр шатаар бууна. Компрессор нь 1.8 м өндөртэй бол их биеийг нь татлагаар татна.
2. Компрессорыг, эсвэл бүүстерийг ажиллуулж эхлэхийн өмнө тэдгээрийг тэгшхэн байрласан, бүх цорго бүрэн хаагдсан эсэхийг шалгана.
3. Компрессор, эсвэл бүүстер нь бага даралтанд зөв температуртай ажиллаж эхэлмэгц хийн алдагдал, тосны гоожилт байхгүй гэдгийг найдвартай шалгаад, өрөмдлөгийн төхөөрөмж рүү холбогдсон шлангаар хийг дамжуулах цоргоны хавхлагыг аажуухан нээхийн өмнө өрөмдлөгийн төхөөрөмжид байгаа хийн цорго хаагдсан байрлалтай байгаа эсэхийг сайтар шалга.
4. Хийн цохилуурт багажны тосны шалгах хавхлагаас урсч байгаа тос нь тосны резервуараас хийн даралтат сав руу эргэж болзошгүй.
БЭХЭЛГЭЭНИЙ ЯНДАНГ ЦООНОГТ СУУЛГАХ
1. Бэхэлгээний янданг цооногоос сугалах, цооногт суулгахын өмнө ээлжийн мастер өөрийн биеэр цамхаг, төхөөрөмж, өргөх эргүүлэг, бусад өргөх механизм, хэмжих багаж зэргийг гэмтэлтэй эсэхийг шалгаж, гарсан гэмтлийг цаг тухайд нь засна.
2. Бэхэлгээний яндангийн урт нь өрмийн доод тавцангаас өрмийн цамхагт чөлөөтэй багтаж байвал зохино.
3. Бэхэлгээний янданг цооногт суулгах, цооногоос сугалах үед доорх зүйлсийг хориглоно.
3.1 янданг цооногт суулгах, цооногоос сугалах үед троссноос гараар барих
3.2 холхиж байгаа янданг гараараа барих
3.3 50 кг-аас дээш жинтэй бэхэлгээний янданг зориулалтын бус багажаар барих
3.4 бэхэлгээний янданг цооногт суулгах, цооногоос сугалах үед хориглох зүйл нь
3.5 бэхэлгээний янданг хөдөлгөөнтэй суулгах;
4. Бэхэлгээний янданг цооногийн амсар дээр авчрах үед хэмжилт хийх, түүний унах чиглэлд зогсохыг хориглоно.
5. Цооногт гацсан залгаа янданг гар түлхүүр болон бусад багажаар эргүүлэхийн өмнө өрөмдөгч эхлээд троссны сулралтыг сонгож авах ба харин янданг эргүүлэх үед доош чөлөөтэй явах агшинд өргөх эргүүлгийн рычагийг тормозлоход бэлэн байна.
6. Янданг цооногоос сугалахын тулд эргүүлэг, домкрат, цохилтын баба зэргийг нэг зэрэг ажиллуулахыг хориглоно.
ЦООНОГИЙГ ЦЕМЕНТЛЭХ
1. Цементлэх ажил эхлэхийн өмнө бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шалгахдаа даралтыг тэдгээрийн төслийн хүчин чадлын 1.5 дахин илүү байхаар өгнө.
2. Цементийг шигших, зуурмагийг бэлтгэх үед нүдний хамгаалах шил, амны баг хэрэглэвэл зохино.
3. Шахах агрсгатын дэргэд уг ажилд шууд оролцдоггүй хүмүүс байхыг хориглоно
4. Цемент хураах талбай нь бат бөх, ажилчид гарч, буухад аюулгүй байдлыг хангасан шаттай байна.
5. Цементлэх ажил дууссаны дараа даралтыг хянаж байх жижүүр үлдээнэ.
6. Дамжуулах хоолойн даралт ажлын даралтаас 10% илүү гарвал хэвийн хэмжээнд ортол бууруулна.
ЦООНОГ УСТГАХ
1. Өрөмдөж дууссан цооногт холбогдох шинжилгээнүүдийг хийсний дараа цооногийг устгана. Аваар устгалтын актыг газар дээр нь нэг хоногоос хэтрүүлэхгүйгээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан комисс тогтооно.
2. Цооног устгах үед заавал хийгдэх ажлууд:
2.1 өрөмдлөгийн төхөөрөмжийн суурийг (фундаментийг) авах;
2.2 өрөмдлөгийн төхөөрөмжийн задаргааны дараа бүх нүх (зумпфа, ховил гэх мэт)-ийг булж дарна.
2.3 шатах, тослох материал, орчны бохирдсон зүйлсийг арилган, талбайг тэгшилнэ.
3. Бэхэлгээний янданг газрын гадаргаас цухуйсан байдлаар орхихыг хориглоно.
ӨРӨМДЛӨГИЙН БАЙРНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ
1. Өрөмдлөгийн байрны гэрэлтүүлгийг «Цахилгаан техникийн аж ахуй» гэсэн 11-р бүлэг «Үйлдвэрийн ариун цэвэр» гэсэн 13-р бүлгийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
2. Аваарын гэрэлтүүлэгт 360 хүртэлх вольтын гэрэл буюу битүү талтай зөөврийн дэнлүүг хэрэглэнэ.
3. Аваарын гэрэлтүүлэгт ил задгай галаар гэрэлтүүлэгч хэрэгслийг ашиглахыг хориглоно.
ГАР ӨРӨМ, ЗҮСЭГЧ МАШИН
1. Багажуудыг хуурай газар, зориулалтын түгжээтэй саванд хадгалах хэрэгтэй.
2. Багажийг хэт ачаалалтай бүү ажиллуул.
3. Багажийг зориулалтаар нь зөв ашиглах хэрэгтэй.
4. Гар өрөм, зүсэгч машин дээр ажиллах үед ажилчны ажлын хувцас нь тэдгээрт орооцолдохгүйгээр биед тохирсон байх ба гэзэг, бусад зүйл нь ажиллахад тохиромжтой байх ёстой.
5. Кабелийг уур, тос, ирмэгтэй зүйлээс хамгаалах, хүчдэлтэй кабелийг зөөхгүй байх. Ажиллаж байгаа хэсэгтээ хавчаар хэрэглэ.
6. Багажаа байнга цэвэр эмх цэгцтэй байлга.
7. Сэрээ, кабелийн гэмтлийг шалгаж засварлахад гар хуурай байх ёстой.
8. Залгахын өмнө түлхүүр, тохируулагч багажууд салгагдсан, эсэхийг шалга.
9. Хүчдэлд холбогдчихсон байгаа багажийг зөөвөрлөхийг хориглоно.
10. Хүчдэлийн кабельтай холбохоос өмнө унтраалга нь ажиллах эсэхийг шалга.
11. Багажны хамгаалалтын хэрэгсэл гэмтэлтэй эсэхийг шалгаж, гэмтэлтэй бол засварла.
12. Багаж асахгүй, эсвэл унтрахгүй бол түүний гэмтлийг нь илрүүлж, засварласны дараа ашигла.
АККУМЛЯТОР ЦЭНЭГЛЭГЧ
1. Цэнэглэгчийг дөл, очны дэргэд тавьж болохгүй.
2. Тэсрэмтгий электродын хийг цэнэглэж буй үед салгасан байна.
3. Аккумляторын хүчил, идэмхий чанартай. Иймд арьс, хувцас дээр дуссан хүчлийг савантай усаар сайтар угаах, нүдэнд орвол усаар яаралтай угааж, эмчээс зөвлөгөө ав.
4. Хүчлийг нэрмэл устай хуванцар саванд нарийхан гоожуулж, хуванцар саваар хутгана.
5. Хүчилтэй савны тагийг авч үнэрлэх, ил гал гаргахыг хориглоно.
6. Аккумляторын батерейнд хүчил хийхдээ хүчлийг сайтар хөргөнө.
7. Аккумляторыг шидэх, доргиох г.м механик гэмтэл гарах үйлдэл хийхийг хориглоно.
8. Аккумлятороос гарч байгаа устөрөгч амьсгалын системийг гэмтээж болно.
9. Аккумляторыг цэнэглэх үед тамхи татах, гал авалцах зүйл ойр орчимд байлгаж болохгүй.
10. Хомучик болон гайкийг суллаж, чангалахдаа тохиромжтой багажийг хэрэглэ.
11. Хомучик дандаа цэвэр байх ёстой.
12. Аккумляторыг салгахдаа эхлээд газардуулга болон шугамыг, дараа нь нэмэх шугамыг салга.
ГАГНУУРЫН АЖИЛ
1. Аливаа гагнуурын welding үед урт савхин бээлий, зориулалтын шилтэй гагнуурын багwelding shield хэрэглэнэ.
2. Цахилгаан гагнуурын аппаратыг welding machine газардуулгатай ажиллуулахаас гадна зөөвөрлөх боломжтой байна.
3. Гагнуурын утасны гадна бүрээс гэмтэлгүй, хөндлөн огтлол, урт нь тохирсон байна.
4. Гагнуурын кабель утсыг чирэх, аливаа зүйлийг татаж оосорлохыг хориглоно.
5. Гагнуурын кабелийг эвхэж, хураах хэрэгтэй.
6. Гагнуурын аппарат, трансформаторыг ажил дууссаны дараа унтрааж, галын аюулгүй байдалд болгох хэрэгтэй.
7. Гагнуурын кабель утас welding cable, хийн шланг air hose, тэдгээрийн
холболтууд conection, тос oil, товуд grease г.м зүйлсээр бохирдохоос сэргийл.
холболтууд conection, тос oil, товуд grease г.м зүйлсээр бохирдохоос сэргийл.
8. Гагнуурын бүх хэрэгсэл аюулгүй, үйлчилгээ хийж болохуйц нөхцөлд байх ёстой.
9. Давчуу газар гагнуур хийхээс өмнө агааржуулалт хангалттай байгаа, эсэхийг шалга.
10. Гагнуур хийх газрыг агааржуулах зорилгоор хүчилтөрөгчийн хийг oxygen gas бүү хэрэглэ.
11. Та гагнуур, тайралт cutting хийхээс өмнө уг газар бусад хүмүүст аюулгүй байгаа, эсэхийг шалга
12. Гагнуурын баас slag, тайралтын үсийн оч flame, халуун мстал зэрэг нь гагнуурын хошуунд, кабель утсанд, хийн шланганд, баллон cylinder зэрэгт очихгүй байх нөхцлийг ханга.
13. Тайрагдсан хэсэг тасарч унахдаа осол аваарт хүргэхгүй байх нөхцлийг ханга.
14. Хялбар шаталттай орчинд гагнуурын ажил гүйцэтгэхдээ гал унтраагуур бэлтгэж аливаа хий хуримтлагдсан эсэхийг шалгаж, хэрэв илэрвэл сайтар агааржуулна.
15. Хүчилтөрөгчийн ацетилинаар ажилладаг хушуу хэрэглэж байгаа үед тамхины асаагуурын оронд очин асаагуур хэрэглэ. Тамхины асаагуур нь шатах бодистой хуванцар савыг хайлуулж, дэлбэрч, үхлийн аюулд хүргэдэг тул гагнуур, тайралт хийж байгаа хүн бүү хэрэглэ.
16. Шатамхай шингэн, тос агуулсан контейнер, савыг түлшний бак, пощик г.м дотроо юмтай байхад гагнаж болохгүй.1 Хэрэв гагнуур хийх шаардлагатай бол бүрэн суллаж, маш сайн цэвэрлэж, усаар дүүргэсний дараа хийнэ.
17. Нефть бүтээгдэхүүний хадгалах сав суулгыг гагнахдаа түүнийг машины хөдөлгүүрийн яндангийн хийгээр сайтар утаж аюулгүй болгоно.
18. Гагнуурын аппарат, хийгээр тайралт хийх очны тохируулга нь зөв хийгдсэн байх.
19. Тайрч байгаа зүйл дээрээ та зогсч ажиллаж болохгүй.
20. Мэдэгдэхүйц осолтой, гал авалцаж болзошгүй газарт гагнуур, тайралт хийх шаардлагатай бол гал сөнөөгч, эсвэл хэн нэгэн хүн гал унтраагуурыг барьж бэлэн байдалд байх ёстой.
21. Хийн гагнуураар ажил гүйцэтгэхдээ ацетилиний генератор, хүчилтөрөгчийн баллоны хооронд 20 м-ээс доошгүй зай байна.
22. Хүчилтөрөгчийн баллонд масло, элдэв тостой хувцастай ойртож гараар барихыгхатуу хориглоно. Хүчилтөрөгчийн баллон хушууны гайкийг тайлах чангалахдаа зориулалтын түлхүүр ашиглана. Гагнуурын хушуугаар гал соруулах, шланг цохигдож гэмтэх, ацстилины генераторыг татаж унагахаас болгоомжлох хэрэгтэй.
23. Хүчилтөрөгчийн баллоны даралтыг нормд нь барих хэрэгтэй.
24. Хийн гагнуурын баллоныг зориулалтын тэргэнцэр дээр бэхэлж зөөвөрлөх бабаллоныг зөвхөн босоо байдлаар тээвэрлэнэ.
25. Хүчилтөрөгчийн болон ацетилиний баллоныг босоо байрлалд хадгалж, тээвэрлэж,ашиглах ёстой.
26. Хоосон ба юмтай баллоныг хөдөлгөхдөө өргөх зөв арга, техник ашигла.
Автомашинаар хүчилтөрөгчийн баллоныг зөөвөрлөхдөө хөдөлгөөнгүй бэхлэх ба аюултай ачааны тэмдэттэй байна.
Автомашинаар хүчилтөрөгчийн баллоныг зөөвөрлөхдөө хөдөлгөөнгүй бэхлэх ба аюултай ачааны тэмдэттэй байна.
27. Баллоныг суллаж дуусмагц унтрааж, хамгаалалтын тагийг хийж, МТ тэмдэг тавь.
28. Тоног төхөөрөмжид гагнуур хийх, эсвэл тоног төхөөрөмжийг эзэнгүй орхих үедцахилгааны аюулгүйн унтраалгыг цахилгаан гүйдэлд хамаарах байнга салга.
29. Гагнуур хийх үед газардуулга нь аль болох гагнуур хийх газарт ойрхон байх ёстой.
ЦАХИЛГААН
1. Гэмтэл, үхэлд хүргэж болох гүйдлээс цаг үргэлж болгоомжлох ёстой. Цахилгаан хэрэгслийг суурилуулах, холбох бүх ажиллагааг мэргэжлийн цахилгаанчнаар хийлгүүлэх ёстой.
2. Хүн бүр цахилгааны утас гэмтсэн, шалбарсан байгааг шалгах эрмэлзэлтэй байх ёстой. Түүнчлэн цахилгааны утсанд өртөхөөс хамгаалж, тэдгээрийг далдлах эсвэл өлгөх хэрэгтэй.
3. Ус, цахилгаан хоёр нь нийлбэл осол аваар үүсгэдэг. Иймд цахилгаан хэрэгслийг чийгтэй газраас тусгаарлах, бороотой үед ашиглахгүй байх хэрэгтэй.
4. Хэрэв хэн нэг нь цахилгаанд цохиулбал тусгаарлагч дэгээ, мод зэргээр юунд түрүүнд хүнийг цахилгаанаас салгаж, анхны тусламж /хиймэл амьсгаа/ үзүүлж, мэргэжсэн хүнд хандан тусламж хүснэ.
5. Цахилгаан шугам тасарсан байгаа гэж хэзээ ч бүү бод.
6. Хэрэв таны өрмийн тоног төхөөрөмж цахилгааны шугамтай ямар нэг хэмжээгээр холбоотой бол та дараах дүрмийг баримталж ажиллах хэрэгтэй.
6.1 хэрэв та кабинд байгаа бол таныг гар гэж зөвлөөгүй, эсвэл та аюулгүй гэдгээ баттай мэдээгүй бол металл зүйлд гар хүрэхгүйгээр кабиндаа сууж бай.
6.2 хэрэв та гарахаар шийдсэн бол өрмийн тоног төхөөрөмжөөс аль болох холдох газар руу үсэр.
6.3 тээврийн хэрэгсэл цахилгааны шугаманд хүрэх үед потенциал хуримтлагддаг тул та кабинаас үсрэх юм уу эсвэл аль хэзээний газарт буусан бол өрмийн тоног төхөөрөмжөөс холдох хэрэгтэй. Зохих албаны хүн зөвшөөрөл өгтөл өрмийн тоног төхөөрөмжид 100 метр дотогш ойртож болохгүй. Учир нь дугуйны дотуур хаймарт байгаа хийд потенциал хуримтлагдаж, энэ нь дэлбэрэх аюултай болсон байдаг. Иймд машиныг 24 цагийн турш жолоодож болохгүй.
6.4 хэрэв та цооног өрөмдөж байгаад газар доорх цахилгааны кабельд хүрсэн бол дээрх зааврын дагуу зайлах хэрэгтэй.
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
1. Тоног төхөөрөмжид засвар хийхдээ зааварт дурьдсан, эсвэл ашиглаж байгаа тос, товудтай ижил бүтээгдэхүүнийг хэрэглэ.
2. 1.5 м-ээс дээш өндөрт байгаа яндан, цутгалан гэх мэт засвар үйлчилгээ хийхдээ тусгай зориулалтын талбай буюу зөөврийн шатан дээр зогссон, бэхэлгээний бүс хэрэглэсэн байна.
No comments:
Post a Comment