Tuesday, April 29, 2014
Нигери, Конго, Зимбабe зэрэг Африкийн улс орны алт олборлох, алт боловсруулах тоног төхөөрөмж,
http://www.mcrusher.com/mining-processing-gold-in-africa/
Tuesday, April 22, 2014
Monday, April 21, 2014
ЦАМХГИЙН ЦАГААН САЛХИ
(Тууж)
Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг. Хялганын саадаг хөндөх салхи савиргүй дулаахан өдөр ч гэсэн тэр цамхгуудын оройд жавар, салхи орогнон сэрүү татаж байдгийг түүний дээр гарч үзээгүй хүн яахан мэдэхсэн билээ. Эргэн очихгүйгээр үхэж болохгүй газар шороо гэж хүнд байдагсан бол Халтархүүгийн хувьд тэр газар нь мөнөөхөн Цагаан элсний хөндий мөнөөсөө мөн билээ.

Sunday, April 20, 2014
ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРЭМ
Үндсэн нөхцөл
1. Тэсэлгээний ажил эрхлэх, тэсрэх материал үйлдвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэлгээний ажил хийх паспорттай, тэсрэх материалыг хадгалах агуулах, зөөвөрлөх тусгай тээврийн хэрэгсэл, тэсэлгээний ажлыг удирдах, гүйцэтгэх эрх бүхий алба /ажилтан/-тай байна.
2. Тэсэлгээний ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь тэсрэх материалыг хадгалах, тээвэрлэх, тэсэлгээний ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх алба /ажилтан/-ны үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
3. Үйлдвэрлэлийн аюултай объект ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага нь осол гарсан тохиолдолд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг хариуцна.
М.Наранбат: Өрөмдлөгийн салбарын үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх цаг ирсэн
Монголын Өрөмдлөгийн Холбооны тэргүүн, доктор, дэд профессор М.Наранбаттай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
МАНАЙ ӨРӨМДЛӨГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ДЭЭР ГОЛДУУ ГАДНЫХАН АЖИЛЛАДАГ
Холбооныхоо үйл ажиллагааны талаар эхлээд уншигчдад мэдээлэл өгнө үү. Өрөмдлөгийн салбарыг хөгжүүлэх тал дээр танай холбоо хэр дорвитой ажлууд хийв?
Манай холбоо 1996 онд “Өрөмдлөгийн технологи үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аль болох мэргэжил нэгтнүүдээ хооронд нь холбож, өрөмдлөгийн шинжлэх ухааны онолын чиглэлийн суурь судалгааны ажлууд хийж гүйцэтгэх нь бидний эхний зорилго байсан. Тэр үед өрөмдлөгийн салбарын хэмжээнд ердөө дөрөвхөн доктор байсан.

Өрмийн машин
2014 оны 4-р сарын 21, Нийтэлсэн Muugii
Цооног ба шпур үүсгэх зорилгоор уулын чулуулагт өрөмдлөг хийдэг. 5 метр хүртэл гүний үед үүсэх 75мм хүртэлх диаметртэй цилиндрэн хөдийг шпур, 5 метрийн гүнтэй 75 мм-ээс их диаметртэй буюу 5 метрээс их гүнтэй дурын диаметртэй ийм хөндийг цооног гэж ойлгож болно. Ашигт малталтын олборлолтын буюу малталтын бэлтгэл ажлын үед тэсэлгээний бодисуудыг хийхийн тулд цооног ба шпуруудыг ашигладаг. Түүнээс гадна цооногуудыг агааржуулагчид, нүүрс, хүдэр ба модыг буулгахад, трубо хоолой ба кабелиудыг тавих, давхаргын хорт хийг гаргахад, ашигт малталтыг хайхад ашигладаг. Цооног ба шпур гаргах процесыг өрөмдлөг гэж нэрлэх ба харин энэ үед ашиглаж байгаа машинуудыг өрмийн машин гэнэ. Өрөмдлөгийн процессыг уулын чулуулгыг нураахад ба цооног шпураас өрөмдсөн жижиг хэсгийг зайлуулахын тулд явуулдаг. Цооног ба шпурын уулын чулуулгын эвдрэлийг өрөмдлөгийн багажийн механик үйлчлэлийн үед буюу физикийн аргуудаар хэрэгжүүлж болох юм. (Өндөр температуртай дэнгээр, өндөр даралтын шингэний урсгалаар, ультра авиагаар, тэсэлгээний бодисоор ба гэх мэт ). Механик эвдрэлийн үед механик хүчний үйлчлэлийн дор багаж нь чулуулагт нэвтрэх замаар зарим хэсгийн чулуулгыг тусгаарлах ба энэ үед эвдэрсэн чулуулгыг кристалл хэлбэр дүрс нь өөрчлөгдөхгүй. өрөмдлөгийн багажин дахь хавсаран үйлчлэх хүчний ачааллын шинж чанараараа механик өрөмдлөг нь дараах 4-н аргаар хэрэгжинэ.
- Эргэлтийн
- Цохилтын
- Эргэлтэт – цохилтын
- Цохилтот - эргэлтийн
Өрөмдлөгийн баримт бичгүүдийн хөтлөлт
Өрөмдлөгийн ажлын зорилго, техник технологи, менежмент, санхүү эдийн засгийн талаар хамгийн үнэт мэдээллийг агуулдаг өрөмдлөгийн анхан шатны бичиг баримтуудыг зөв заавар аргачлалын дагуу бодит үнэнээр хөтлөх нь маш чухал байдаг.
Эдгээр бичиг баримтуудад:
1. Өрөмдлөгийн ажлын гэрээ
2. Өрөмдлөгийн ажлын төсөл буюу геологи-техникийн наряд (ГТН)
3. Өрмийн журнал буюу өдөр дутмын рапорт (dally report)
4. Аюулгүй зааварчилгааны журнал
5. Өрмийн тоног төхөөрөмжийн техникийн паспорт (хувийн хэрэг)
6. Засвар үйлчилгээ, тосолгооны хуваарь зэрэг хамрагдана.
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэгдэхь хэлбэр ... аймгийн ... сумын нутагт ... хайгуулын өрөмдлөгийн ажил хийх гэрээ
Нэг. Ерөнхий зүйл
……………….. аймгийн ………….... сумын нутагт “…………..“ компаний хайгуулын ... тоот лиценз бүхий талбайд ....... хайгуулын өрөмдлөгийн ажил явуулахаар нэг талаас “...........” компани (цаашид захиалагч гэх)-г төлөөлж тус компаний ............, нөгөө талаас “............” компани (цаашид гүйцэтгэгчийг)-г төлөөлж тус компаний …........ бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Tuesday, April 15, 2014
Жоб дриллинг ХХК-ний товч танилцуулга
Жоб Дриллинг ХХК
Жоб Дриллинг ХХК нь уул уурхайн салбарт өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлдэг ХБНГУ болон Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай өрөмдлөгийн компани юм. Манай компани нь Монгол эх орныхоо байгалийн баялаг, эрдэс түүхий эдийг нээн олборлоход идэвхийлэн оролцож, нийгмийн баялагийг арвижуулах, хүн ардынхаа амьдралыг дээшлүүлэх, улсынхаа хөгжил дэвшилд зохих ёсоор хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг.
Monday, April 14, 2014
Mэргэжлийн боловсрол сургалтын тухай
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,
СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Sunday, April 13, 2014
Subscribe to:
Posts (Atom)